Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Даниста Бейкэри ХХК
Танилцуулага :

Даниста Бейкэри ХХК

Манай байгууллага нь 2010 онд үндсэн 5 ажилтантай байгуулагдан торт нарийн боовны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлэн Номин, Миний дэлгүүр, Оргил, Макс, Сансар, Баялаг ундраа, Баянзүрх зах гэх мэт 60 гаруй сүлжээ дэлгүүрүүдээр бараа бүтээгдэхүүнээ түгээн борлуулж ажиллаж эхэлсэн. 

Хоногт 150 торт, 200 рулет, 200 пирожин үйлдвэрлэн зах зээлд гаргаж борлуулалтын сувгаа байнга нэмэгдүүлэн ажиллаж ирсэн. 2013 онд Японы Жайка байгууллагаас 600,000,000 сая төгрөгийн зээл авч үйлдвэрийн байр барьж ашиглалтанд оруулан хоногт 200 торт, 1000 рулет, пирожин үйлдвэрлэн худалдаанд гаргаж байв. 
2015 оноос “Горзоок” нэрийн наполеон торт үйлдвэрлэн  худалдаанд гаргасан нь манай компаний үйл ажиллагааг улам өргөжүүлсэн бөгөөд одоо 30 гаруй ажиллагсад, өдөрт 15000 орчим торт үйлдвэрлэн худалдаанд гаргаж, 100 гаруй сүлжээ дэлгүүр болон 300 орчим хүнсний 8 нэрийн дэлгүүр, Дархан, Эрдэнэт, Завхан, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймгуудаар бараа бүтээгдэхүүнээ түгээн борлуулж байна. Харин 2017 оноос хэрчсэн гурил хийж эхлэн ажлын дадлага туршлагатай 5 хүнийг бэлтгэн ажиллуулж эхэлсэн. Хэрчсэн гурилын захиалга, эрэлт нь үйлдвэрлэлээсээ байнга давж ирдэг тул хүчин чадлаа  нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлж,  гурил үйлдвэрлэх байр барих, тоног төхөөрөмж нэмж суурилуулахад эргэлтийн хөрөнгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тул  Азийн Хөгжлийн Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Зээлийн Батлан Даалтын сангаас хамтран хэрэгжүүлж буй төслийн зээлд хандаж зээл авсан. Энэхүү зээлийг авсаны үр дүнд бид ажлын байраа барьж ашиглалтанд оруулахад бэлэн болсоны зэрэгцээ тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж, үйлдвэрлэл өмнөх оноос 30-40 хувиар нэмэгдсэн. Энэ нь бидний хувьд зээл авсаны үр дүнд гарсан бодит өөрчлөлт гэж үзэж байна.  

Хаяг: БЗД, 22-р хороо, 15-р хороолол 91-Б  байр  
Утас: 9191-7205, 9199-7205
Имэйл: danistabakery@yahoo.com

    

Хаяг :
БЗД, 22-р хороо, 15-р хороолол 91-Б  байр  
Утас :
91917205