Салбар : Хөдөө аж ахуй
Үйлдвэрийн нэр : Бат бүрэн толгой ХХК
Танилцуулага :

Тус компани нь анх 2005 оноос эгч дүүс хамтарсан “Мөнхсүлжээ” ХХК байгуулан кимчи, кимбаб үйлдвэрлэн хэрэглэгчдэд танигдаж эхэлсэн. Үүнээс улбаалан 2013 онд ”Бат бүрэн толгой” ХХК-г байгуулж, өөрийн гэсэн Аяа кимчий цехтэй болсноор үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна.
2007 онд Хас банкнаас бизнесийн зээл авч, 4 өрөө цехийн байртай болсон. Мөн 50х8х86 хэмжээтэй 12.0 сая төгрөгний хүлэмж, 1.4 сая төгрөгний 3 том хөргөгч, шилэн нүүртэй босоо хөргөгч 6 /нэг бүрийн үнэ 600.000 төгрөг/, вакум машин /2 сая төгрөг/,  ачаа болон түгээлтийн 2 машин нийт 200 сая төгрөгний эргэлтийн болон үндсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа өргөтгөн, 6 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. 
Манай компани нь өдөр бүр “Аяа кимба бургер” 300-450 ширхэгийг50-60 дэлгүүрт түгээлт хийхээс гадна, Аяа кимчи 200гр , 30гр , 500гр-ын савлагаатайгаар,  мах амтлагч 150 граммаар савлаж Дархан Номин худалдааны төв, Дарханы их дэлгүүрийн Хапермаркет мөн шинэ орчин шинэ жимё, Жоконо, Ерөө ХХК-д бөөнөөр нийлүүлгэн эдгээр төвүүд нь бусад дэлгүүрт түгээлт хийн 7 хоног бүр 1.0 саяаас 1.3 сая төгрөгний борлуулалт хийж байна. Дархан-уул аймгийн хүнсний үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож 2009 оны “Хүнсний шилдэг бүтээгдэхүүн”, 2010 оны төвийн бүсийн аймгуудын “Дархан түншлэл” үзэсгэлэн худалдаанд “Шилдэг хүнсний бүтээгдэхүүн”, 2017 оны Цагаан сар үзэсгэлэнд “Манлай бүтээгдэхүүн”, 2018 онд “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтэгдэхүүн зэрэг шагналууд авлаа. Цаашид компаниа өргөжүүлэн өөрийн үйлдвэрийн байр, газартай болох түүндээ кимчиний гол түүхий эд болох кимчиний байцаа, сонгино, цагаан лууван тариалах зорилготой. Мөн байгаа хүлэмжээ ашиглан өргөст хэмх, улаан лооль, салатны навч зэргийг эх орны хөрсөнд түүхий эд тариалж орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам өргөжүүлэн сайжруулах зорилго тавин ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн Дархан сум 9-р баг 4-3-31 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа “ Бат бүрэн толгой” ХХК нь 2018 оны 5-р сард  Зээлийн Батлан Даалтын Сан “Азийн Хөгжлийн Банк”-ний хамтарсан батлан даалттай зээлийн сангаас урт хугацаат зээл авснаар ажлын байрыг нэмэгдүүлж мөн өөрсдийн гэсэн аж ахуйтай болсноор эх орны хөрсөнд ургуулсан эко бүтээгдэхүүн хэрэглэгчдээ хүргэж байна.

Хаяг: Дархан уул аймаг хонгор сум, 1-р баг 
Утас: 9570-9398 9988-6903
Цахим шуудан: huyagaa0923@gmail.com
Фэйсбүүк :huyagaahuyagaa

Хаяг :
Дархан уул аймаг хонгор сум, 1-р баг 
Утас :
95709398