Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : “ЭН АР БИ” ХХК
Танилцуулага :

“ЭН АР БИ” ХХК

нь 2015 онд байгуулагдсан ба “АЙ ТИ МЕД” Лаборатори нь эрүүл мэндийн салбарт тэр дундаа клиник лаборатори /биохими, гематологи, иммунологи, бактериологи/-ийн чиглэлээр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр шинжилгээ, оношлогоо хийн ажиллаж байна. Манай сүлжээ лаборатори нь захиргааны болоод эмнэлзүйн нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын стандартаар зохион байгуулагдсан Монгол улсын томоохон сүлжээ 4 лаборатори нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байна. Бид үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж, эмнэлзүйн салбарт хэрэглэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж DNA technology, “Research and Production” компаний Detecting thermos cycler DT lote-4 Mag purix бүрэн автомат Real Time PCR аппаратуудыг бид 2016 онд лабораторийн шинжилгээндээ нэвтрүүлсэн байгаа. Чанарын дотоод хяналтыг тогтмол явуулахаас гадна Австрали, Франц, Герман улсуудын дэлхийн №1, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын гадаад хяналтад хамрагддаг тул манай лабораторийн шинжилгээний хариу дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой. Дэвшилтэт техник технологиос гадна олон жилийн туршлагатай салбартаа тэргүүлэгч лабораторийн болон эмнэлгийн зөвлөхүүд, эмч нар ажилладаг.
Мөн хот хөдөөгийн аль ч эмнэлэгээс чанартай баталгаатай шинжилгээг улсын эмнэлэгийн үнээр, түргэн шуурхай, цаг алдахгүй, нэмэлт зардалгүйгээр авах боломжийг бүрдүүлсэн цахим сүлжээ бүхий лабораториудтай юм. Бид үйлчлүүлэгчдийн мэдээлэлийг маш өндөр нууцлалтайгаар хадгалдаг, программийн өндөр нууцлалтай ажилладаг.
Лаборатори нь эрүүл мэндийн салбарт тэр дундаа клиник лаборатори /биохими, гематологи, иммунологи, бактериологи/-ийн чиглэлээр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр шинжилгээ, оношлогоо хийн ажиллаж байгаа бөгөөд АИ ТИ МЕД-1 буюу төв салбар эмнэлзүйн төвд төв лаборатори байрлаж салбаруудаас ирсэн сорьцыг шинжилдэг. Шинжилгээний бодисыг гэрээт газруудаас худалдан авч түүнээс гарсан хариуг тогтмол мөчлөгөөр олон улсын хяналтын лаборатори-т шалгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. 

Email: it.laboratory9919@gmail.com

Хаяг :
Хаяг: УБ хот, СБД 1-р хороо, Элит 12/1-0 тоот
Утас :
77198007