Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Уран дизайн ХХК
Танилцуулага :

 2018 оны 7-р сард Зээлийн батлан даалтын сангаас 50 сая төгрөгний санжүүжилт авч дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

1.    Борлуулалтын цэг байгуулах.

“Тавилгын үйлдвэрлэл, худалдаа” төсөлд төлөвлөсний  дагуу павильон буюу загвар худалдааны цэгийг Дархан сумын 9-р багийн Автолакс төвийн байранд нээн ажиллуулж байна. Тус цэгээр дээр хамгийн сүүлийн үеийн өнгөний хослол, хийц, загвар, тоноглол бүхий тавилгууд болох гал тогоо, унтлагын өрөөний иж бүрэн тавилга болон хувцасны шүүгээг чанар сайтай материалаар үйлдвэрлэж байрлуулан шинээр 1 ажлын байр бий болгож,  бүтээгдэхүүний танилцуулга хийх, захиалга авах, тавилга үйлдвэрлэлийн хэрэгцээт материал болох чулуун тавцан, хавтан, тоноглол хэрэгслийг худалдаалах ажлыг эрхлэн явуулж байна.

2.    Ажлын байрны өргөтгөл барих.

2018 оны 9-р сард ажлын байрны барилгын төмөр бетон арматур бүхий суурь цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 12х6 хэмжээтэй өргөтгөлийн барилгын суурь цутгаж, барилгын материал болох тоосго, блок, цемент, модон болон дулаалгын, дээврийн зэрэг 26 сая төгрөгний материал худалдан авсан.

3.    Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх.

Тавилга үйлдвэрлэлийн бүхий л материал, тоног хэрэгслийг БНХАУ-аас шууд импортоор оруулж ирэн борлуулалтын цэгээр дамжуулан Дархан-Уул аймгийн үйлдвэр эрхлэгчдэд Улаанбаатарын ханшаар буюу зах зээлийн үнээс хямдаар борлуулж байна. Үүнд чулуун тавцан, ислэг хавтан, тавилгын хаалганы бэлэн хийц, бүх төрлийн тоноглол гэх мэт.

4.    Төслийн зээлийн үр дүн
Төслийн зээлийн санхүүжилт авснаар манай компанийн үйлдвэрлэл, борлуулалт 2018 оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өсч, 1 шинэ ажлын байр нэмэгдүүлж, борлуулалтын цэг нээн  материал, түүхий эдийг хямд үнээр татан авч, борлуулалтаас орлого олох эх үүсвэр тавигдаж байна. 

Борлуултын цэг

Байршил:    
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг Автолакс төвийн 1   давхар

                                                                 
Компаний захирал:  Даваагийн Эрдэнэбат 
Холбоо барих утас: 99851560 89851560
Фэйсбүүк хаяг: Уран дизайн
Е-мэйл хаяг: mandaa71@yahoo.com
Үйлдвэрийн хаяг: Дархан сумын 7-р баг Алтангадас 2 гудамж 11 тоот
Борлуулалтын цэг: Дархан сумын 9-р баг Автолакс төв

Хаяг :
Үйлдвэрийн хаяг: Дархан сумын 7-р баг Алтангадас 2 гудамж 11 тоот
Утас :
99851560