Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : “САНЦО МЕД ” ХХК
Танилцуулага :

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “Санцо Мед” ХХК нь 2016 оны 2-р сард байгуулагдан, Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна.
          
Бид улсын 2 ба 3-р шатны эмнэлгүүдийн мэс заслын ачааллыг хөнгөвчилж, нийт эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд шаардлагатай, хэрэгцээт мэс заслын амбулаторийн эмчилгээ үйлчилгээг харъяалал харгалзалгүй, техник технологийн орчин үеийн дэвшилтэт аргуудыг ашиглан, мэргэжлийн өндөр түвшинд аюулгүй, чанартай, хурдан шуурхай үзүүлэх зорилгоор, мэргэшсэн туршлагатай багийг бүрдүүлэн, дэлхийн жишигт нийцсэн, Европ стандартын  “Санцо”-мэс заслын үүдэн эмнэлэг, “Санцо” эмийн санг тус тус байгуулан үйл ажиллагаагаа  явуулж байгаад тус эмнэлгийн өвчтөнүүд, үйлчлүүлэгчдийнхээ эмчилгээ үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах, хийгдэх мэс ажилбаруудын тоог нэмж үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөх зорилго, шаардлагаар 2018 онд “Санцо-Өргөтгөл” төслийг боловсруулан Зээлийн батлан даалтын санд хандан санхүүжилт авснаар уг төслийг амжилттай хэрэгжүүлэн  ажиллаж байна.
“Санцо өргөтгөл”- төсөл хэрэгжсэнээр иж бүрэн тоноглогдсон мэс заслын өрөө, мэс заслын дараа сэрээх өрөө, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий бүх төрлийн шинжилгээ хийх лаборатори болон хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, оношилгооны бусад тоног төхөөрөмжүүдээр “Санцо”мэс заслын эмнэлэг нь өвчтөнүүд, үйлчлүүлэгч нартаа шаардлагатай мэс засал, эмчилгээ үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж үзүүлэх боломжоор хангагдаад байна. 

Имэйл: info@santso.mn
Фэйсбүүк: SantsoMed LLC

Хаяг :
Хаяг: УБ хот, БЗД, 4-р хороо, Хилчин
Утас :
76110770