Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : “НЦЦМ” ХХК
Танилцуулага :

“НЦЦМ” ХХК-ийн “Адам” эмнэлэг нь “Зээлийн батлан даалтын сан”, “Азийн хөгжлийн банк”-ны хамтарсан батлан даалттай зээлийн төсөлийн дэмжлэгтэйгээр 2018 оны 11-р сард  зээл аван эмнэлгийнхээ үйл ажиллагааг өргөтгөсөн билээ. 

Энэ нь барьцаа хөрөнгө нь  хангалтгүйгээс, хүссэн хэмжээний хөрөнгө оруулалтын  зээлээ авч чадахгүй байсан үед маш их тус нэмэртэй байсан гэдгийг хамгийн түрүүнд онцолж баярласан талархасанаа илэрхийлмээр байна. Бид энэхүү төслийн зээлийн үр дүнд эмнэлэгийн хүний нөөц 3 хүн байсан бол одоо 3 эмч, нэг сувилагч, нэг лаборант, менежер, гэрээт нягтлан бодогч гээд нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 
Үүнээс өмнө өөрсдөө зөвхөн үзлэг, зөвлөгөө, эмийн болон физик эмчилгээ, мэс ажилбаруудыг өөрсдөө гардан хийж бүх шинжилгээг гэрээт лабораториудаар хийлгэдэг байсан. Харин одоо бид өөрсдийн үйлчилгээний 90%ийг өөрсдөө гүйцэтгэж байна. Үүнд үрийн шингэнд үр тогтоох чадварын шинижилгээ, бэлгийн замын түргэвчилсэн наацын болон тестийн шинжилгээ, түрүү булчирхайн хавдар болон бэлгийн бүх төрлийн даавруудыг 3-4 цагт хийлгэдэг байсан бол 15-30 минутанд өөрсдөө хийдэг болсон. Биохимийн шинжилгээгээр бид бөөрний болон элэгний үйл ажиллагаа, өөх тосны солилцоо, үрэвслийн үеийн уургийг тодорхойлох зэргээр онош тавих хугацааг богиносгож үйлчлүүлэгчдийн талархалыг хүлээж байна. Давсагны дуран болон жижиг  мэс ажилбарын үед хийгддэг цус тогтоох, түлэх болон ариутгалын багажийг өөрсдөө худалдан авч үйл ажиллагаандаа хээрэглэж байна. 
Үйлчилгээний талбайн хэмжээ 50м2 байсан бол одоо үйл ажииллагаагаа өргөтгөж ажилтны тоогоо нэмсэнээр 4 дахин том талбайд буюу 200 м2 талбайд илүү тохь тухтай орчинд  тарианы өрөөг тусад нь ТВ бүхий өрөөнд хийдэг болсон ба физик эмчилгээний өрөөг тусгаарлаж иилүү тохитой болгосноор  үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ихээр нэмэгдсэн. Ажилчдын бие засах болон амралтын өрөөг гаргаж ажилчдын тав тухыг хангаж өгсөн бөгөөд хагалгааны  болон дурангийн өрөөг тусгаарласан билээ. Мөн жилд ойролцоогоо 2500-3000 хүнд шинээр үйлчилдэг байсан бол бид 2018 онд үйлчлүүлэгчдийн тоо 34% нэмэгдэж 4000 орчим хүнд үйлчилсэн байна.

Вэбсайт: www.adamclinic.mn
Фэйсбүүк: https://www.facebook.com/ADAMclinic/АДАМ эрэгтэйчүүд, бөөрнийэмнэлэг
https://twitter.com/adam_clinicmn

Хаяг :
Хаяг: УБ хот, БГД-ийн 5-р хороо, Энх тайвны өргөн чөлөө,”Онол Булгант төв”-ийн байр 3 давхар 
Утас :
70159596