Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : “Mayumi” шүдний эмнэлэг
Танилцуулага :

“Mayumi” шүдний эмнэлэг нь 2017 онд 2 ажилтантай анх байгуулагдаж байсан бөгөөд одоо үндсэн 5, цагийн 2 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. 

Бид ажлын байрны зээл авсанаар орчин үеийн залуучуудтайгаа хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ тэдний хүсэл сонирхолд нийцэхүйц чанартай шүдний урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, хиймэл шүд, гажиг гээд төрөл бүрийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь авахаар зохион байгуулан ажиллаж байна. Мөн Японы технологийн дагуу ажилладаг бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын материал, тоног төхөөрөмжийг хэрэглэдэг. Ариутгалын найдвартай аппарат, тоног төхөөхөмж мөн нэг удаагийн хэрэгсэлийг байнга ашиглаж байна. Үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангахын зэрэгцээ ирж байгаа хүн бүрт ялангуяа хүүхэд, залуучуудынхаа эрүүл мэндийн боловсрол, шүд угаалтыг үнэ төлбөргүй заан сургаж байна. 
Манай эмнэлэгийн эмч нар сувгийн эмчилгээг олон улсын стандартын дагуу ломбодож гаршсан бөгөөд бүх хүний амны хөндийг эрүүлжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Залуу боловсон хүчнээ сайн бэлдэх зорилгоор тэднийг уртын болон богино цагийн сургалт, семинарт байнга хамруулан тал төлбөрийг нь байгууллага дааж, сургаж байна. Бид бас өндөр техник технологийг сурах зорилгоор гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр анхаарч, мэргэжилтэн урьж дагалдах мөн явж сургах зорилготой ажиллаж байна. 

Вэбсайт: www.mayumident.com
Facebook: Маюмишүднийэмнэлэг

Хаяг :
Хаяг: УБ хот, БЗД, 26-р хороо Encanto-2 хотхон 210-р байр
Утас :
77110848