Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : “ДЕРМАСТЕТИК” ЭМНЭЛЭГ
Танилцуулага :

“Дермастетик” эмнэлэг 2012 оны 2-р сарын 13-нд үүсгэн байгуулагдсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлөөр Арьс, гоо заслын үзлэг оношлогоо, зөвлөгөө, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.

Үүсгэн байгуулагч: А.Хатанзул тус эмнэлгийн ерөнхий эмч /Арьс гоо заслын эмч мэргэжилтэй, АШУИС-ийн магистрант/
Үүсгэн байгуулагч: А.Хатанзаяа /Арьс гоо заслын эмч/
Тус эмнэлэгт Европын Холбооны улсад арьс, гоо заслын чиглэлээр мэргэжил эзэмшсэн эмч нарын чадварлаг баг ажилладаг. Орчин үеийн дэвшилтэт техник технологи дээр тулгуурлан Монгол улсад мэсгүй эмчилгээг нэвтрүүлж буй анхдагч эмнэлэг юм.
“Дермастетик” эмнэлэг нь;
• “Next Generation For Rum 2012”-ын Эрүүл мэндийн шилдэг салбар
• Олон улсын жишигт нийцсэн чанар стандартын “ТОП СТАНДАРТ” 2013 өргөмжлөл
• “Grand Ехро - Үндэсний Фестиваль 2014”-ын Эрүүл мэнд, спорт, чийрэгжүүлэлтийн салбарын ТОП-5 эмнэлэгийн 1-р байрын шагналуудтай.
• 2012 оноос “Гялбаа”, “Cosmopolitan”, “Umbrella” сэтгүүлүүдэд мэргэжлийн зөвлөхөөр ажиллаж байна.
• БНСУ-ын Сөүл хотын “Rodeo Plastic Surgery” эмнэлэгтэй 2014 оноос шефийн харилцаатай ажиллаж байна.

ДАВУУ ТАЛ 
Манай эмнэлэг нь Европ стандартын дэвшилтэд техник технологи дээр суурилсан мэсгүй эмчилгээг эрхэлж буй анхдагч эмнэлэгүүдийн нэг бөгөөд тус эмнэлэгт Европын холбооны улсад мэргэжил эзэмшсэн өндөр ур чадвар болон туршлагатай хамт олон ажиллаж байна. DERMAESTHETIC эмнэлэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инсертификаттай бөгөөд чанарын өндөр түвшинд Швейцарь болон Канад улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн болон лазер эмчилгээнүүдээр чанарын өндөр түвшинд арьс гоо заслын үйлчилгээг үзүүлж байна. 

FRECKLE E-LIGHT
Freckle буюу цоохор сэвхиний E-light pigmentation гэрлэн эмчилгээний гайхалтай үр дүн / одоо цагийн хамгийн үр дүнтэй номер 1 эмчилгээ / Эмчилгээнд 2 долоо хоногийн зайтай дунджаар 2-3 удаа орох ба арьсанд гэмтэл үүсгэдэггүй мөн дараах сөрөг нөлөө огт байхгүй! Мэдээж туршлагатай нарийн мэргэшсэн эмчийн хяналтан дор зөв нарийн тохиргоотой хийгдсэнээр /тухайн арьсны онцлогт тохируулан хийх/ өндөр үр дүн үзүүлдэг. Гэрлэн болон лазер эмчилгээний төрлүүд нь эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтанд хийгдэх стандарттай байдгыг анхаарах нь чухал! /Дэрмастетик арьс гоо заслын эмнэлэг нь 9дэхь жилдээ лазер, гэрлэн эмчилгээний бүх төрлийг дагнан эмчилгээ эрхэлж байгаа туршлагатай/ 

 

Хаяг :
Хаяг: УБ хот, Хан-уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, “Romana Residence” 2 давхар
Утас :
77170000