Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : “Далд засал” Дотор-Уламжлалт Анагаах Ухааны эмнэлэг
Танилцуулага :

“Далд засал” Дотор-Уламжлалт Анагаах Ухааны эмнэлэг

Манай эмнэлэг 2000 оноос амбулаторын үйл ажиллагаагаар эхлээд  2003 оноос эмнэлгийн зориулалтын байраа ашиглалтанд оруулж, 10 орны эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн.

2011 онд эмнэлгийн байрандаа өргөтгөл хийж 5-н давхар болгон 30 орны эрх авч, одоо дотрын 30, уламжлалтын 10 орны зөвшөөрөлтэйгөөр  нийт 40 ортойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Одоогоор 19 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ба жилдээ 2500-3000 орчим хүнд тусламж үйлчилгээ, эмчилгээ үзүүлэн 34 ажилтантай ажиллаж байна.
Манай байгууллагын эрхэм зорилго: Тусламж үйлчилгээг итгэл хүлээсэн, ээлтэй, ёс зүйтэй, найдвартай, хүртээмжтэй хүргэхэд оршино. 
Зорилтууд: 
1.    Орчин үеийн техник, технологийг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлэх
2.    Эмнэлгийн барилга, байгууламжаа өргөтгөн, гадаад өнгө төрхийг орчин үетэй зохицуулах
3.    Эмнэлгийн ажилчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхийн тулд гадаад дотоодын сургалтанд хамруулж гадаад харилцааг өргөтгөн ажиллана.
Эмчилгээний нэр төрөл:
• Монгол эм тан
• Зүү эмчилгээ /ердийн, цахилгаан, усан зүү/
• Бүх биеийн бариа засал/тосон, сүүн, шөлөн/
• Хэсгийн бариа засал 
• Төөнүүр /цахилгаан, хийн, шовгон, монгол төөнүүр/
• Хануур, самнуур, шивүүр
• Хөдөлгөөн засал эмчилгээ
• Физик эмчилгээний кабинет
• Усан эмчилгээ
• Татлагын ор, татлагын сандал
• Уламжлалт анагаах ухааныг Европ анагаах ухаантай хослуулан эмчилдэг.

Имэйл хаяг: daldzasalhospital@gmail.com
Фейсбүүк : Далд засал дотор-уламжлалтын эмнэлэг, сувилал

Хаяг :
Хаяг: УБ хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 
Утас :
99275355