Салбар : Хөдөө аж ахуй
Үйлдвэрийн нэр : БАЯНДЭЛГЭР ХҮНС ХХК-ИЙН
Танилцуулага :

Тус компани нь Монгол улсын нийслэлийн хүн амыг чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан үхэр болон хонины махаар хангахад хувь нэмэр оруулах, бусад бараа бүтээгдэхүүнийг холбогдох компаниуд, ААН-үүдэд зах зээлийн тухайн үеийн ханшаар найдвартай бэлтгэн нийлүүлэх зорилготойгоор анх 2016 оны 4 дүгээр сард байгуулагдаж ашиглалтад орсон түүхтэй.

Байгуулагдсан цагаас "ӨДӨР БҮР ШИНЭ МАХ" төслийг гэрээт борлуулагч Имарт хайпермаркетттай хамтран Монгол улс даяар амжилттай хэрэгжүүлэх хүрээнд ОУ-ын стандартад нийцсэн, хажуудаа хүнсний шинжилгээний лабораторитай, тог, цахилгаан, ус гэх мэт дэд бүтцийн асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэсэн, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай Монголын анхны мах боловсруулах үйлдвэрийг эхлэн байгуулан ажиллаж байна. 2018 оны 11 сараас “ХХААХҮЯ”-аас хэрэгжүүлж буй "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-нд АНХДАГЧ болон нэгдэж "Мал эмнэлгийн гэрчилгээ" АПП-ын тусламжтайгаар     Имартын хэрэглэгч, худалдан авагч нар газар дээр нь махаа шалган авах боломжийг бүрдүүлсэн нь манай компаний бүтээгдэхүүн нь гарал үүсэл нь тодорхой, эрүүл аюулгүй хүнс болохыг баталгаажуулж өгч байгаа болно. 
Тус үйлдвэр нь Улаанбаатар хотоос 93 км-ын зайтай, МУ-ын мянганы төв зам дагуу байрладаг ба өөрийн өмчийн зориулалтын махны тээвэр хийх бүхээгтэй машинтай. Мөн Нийслэлийн Багануур дүүргийн хүүхдийн сургууль, цэцэрлэгүүдэд эрүүл ахуйн шаардлагыг хангасан, чанартай махыг нийлүүлдэг. Өдөрт ажиллах боломжит хүчин чадал нь 100 бод, 200 богийг нядлан боловсруулах чадамжтай ба 15 тонн-ын сэрвээх камер, 150тонн-ын хадгалах зоорь, 5 тонн-ын багтаамжтай гүн хөлдөөх, хадгалах камер зэргийг сүүлийн үеийн техник технологийг суурилуулан шинээр ашиглалтанд оруулаад байна. Түүнчлэн тус компаний дэргэдэх “Тогостойн ферм” хагас эрчимжүүлсэн АА-г махны    чиглэлийн эрчимжүүлсэн АА-г болгон өргөжүүлэх, малыг төрсөн цагаас нь эхлэн эцсийн хэрэглэгчдийн гар дээр хүнс болон очих хүртэлх нийлүүлэлтийн гинжин хэлхээнийн бүх үе шатуудад эрүүл ахуйн шаардлагыг хангасан, гарал үүсэл нь тодорхой Монгол малын махыг бэлтгэн дэлхийн зах зээлд өндөр үнэ цэнэтэй нийлүүлэхэд өөрсдийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна. 

 

Хаяг :
ХАЯГ: Төв аймаг, Баяндэлгэр сум, Галуут 2-р баг, 01 тоот 
Утас :
99071704