Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : Алтанцэцэг
Танилцуулага :

Миний бие Даваадорж овогтой Алтанцэцэг нь 2016 оны 11-р сарын 4-ны өдөр гоо сайхан, арьс арьчилгааны чиглэлээр үсчин гоо сайхны салоны дэргэдэх 2 ортой гоо сайхны өрөөг түрээсэлж, анх бизнесээ эхлэж байсан. 

Одоо тусдаа бие даасан салоноор, нүүрний гоо сайхан, массаж, арьс арчилгаа, вакс, сормуус, хүчилтөрөгчтэй гүн чийгшүүлэх цацлага, батганы эмчилгээ чиглэлээр дагнан ажиллуулж байна. Бизнесээ эхэлснээс хойш өдийг хүртэл 1 жил 10 сарын хугацаанд ойролцоогоор нийт 12000 гаруй хүнд үйлчилж, үүнээс байнгын 150-200 гаруй үйлчлүүлэгчтэй болсон байна. 2017 оны 3-р сард нүүр тураах Япон шаазан У-Ппе массажыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн нь олон охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн талархлыг хүлээж, үр дүнг харуулсаар байгаа нь өдийг хүртэл энэ үйлчилгээгээрээ тодорхой хүрээнд танигдаж, энэ нь манай салоны брэнд үйлчилгээ болоод байна. Мөн Солонгосын алдарт эмчилгээний Алтуми цацлагатай батганы эмчилгээний багц гаргасан нь өдийг хүртэл амжилттай үр дүнг үзүүлсэн үйлчилгээ болоод байна. Мөн бид 2017 оны 8-р сараас гоо сайханы ажлын байрны арын жижиг өрөөндөө 2 ширээтэйгээр нэр төрлөө нэмэгдүүлж хумс засал, маникюраар туршилт хийн шинээр ажиллаж эхэлсэн. Энэ туршилтаас харахад богино хугацаанд өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон ба гоо сайхныг бодвол үйлчлүүлэгчдийн эргэлтийн давтамж ойрхон, гоо сайханд орсон үйлчлүүлэгч нар хумс засалд зар сурталчилгааны зардалгүйгээр орох, эсвэл хумс засалд орсон үйлчүүлэгч нар гоо сайханд орох гэх мэт хоорондоо уялдаа холбоотой аль нэг нь, нэгнийхээ эрэлтийг бий болгож байсан.
Мөн бид өөрийн орны үржил шимтэй, ашигт ургамал жимсний түүхий эдээр Америк стандартын дагуу арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Америк-д маш олон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, туршилт хийдэг лаборатори байдаг ба байгаль орчинд ээлтэй савлагаатай, олон улсын стандартын дагуу дээд зэргийн чанартай органик Монгол брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх бүр цаашлаад олон улсын зах зээл дээр гаргах, онлайн худалдааны сайтуудад байршуулах боломж байна. Ингэснээр гоо сайханы салоны үйлчилгээгээ улам чанаржуулах, сэтгэл ханамжын баталгааг нэмэгдүүлэх. Үүнээс гадна эх орны үржил шимтэй түүхий эдийг ашиглаж, гадаад зах зээлд өрсөлдөх, үндэсний органик гоо сайхны шинэ брендийн эхлэл тавигдах маш том давуу талтай.

Зорилт: Үйлчилгээгээ төрөлжүүлэн чанаржуулж, тав тух сэтгэл ханамжыг нэмэгдүүлнэ. Салон болгон өөрийн онцлог арга барил бүхий технологитой байдаг бөгөөд “Salon beauty" салоны тухайд Азийн уламжлалт технологиор булчин өргөх, арьс чангалах цэгэн даралттай нүүрний иллэгийг 2 жил хийж байгаагаараа дадлага туршлагатай онцлог үйлчилгээтэй салон юм. Үүнийг нүүрний У-Ппе массаж гэж нэрлэдэг бөгөөд курсээр /5 оролт нь 1 курс/ давтамжтай орж байж үр дүнтэй ба хэрэглэгчдийн хүсэл сонирхолд бүрэн нийцсээр байна. 1 хүн 1 удаа биш курсээр орох, нэмэлт үйлчилгээнүүдийг нэмэлтээр авах, тухайн үйлчлүүлэгчийн арьсийг нь хүссэн хэмжээнд нь эрүүл, толигор, өнгөлөг, сайхан болтол нь хариуцан ажиллах нь бидний үүрэг билээ.

Имэйл хаяг: amka_0321@yahoo.com

Хаяг :
Хаяг: “Peace tower” 1706
Утас :
88109378