Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Шувуутайн гол ХХК
Танилцуулага :

“Шувуутайн гол” ХХК нь 2004 оноос эхлэн хийцтэй цай, хоол амтлагч үйлдвэрлэх, савлах чиглэлээр  үйл ажиллагаа явуулж байгаа Монголдоо анхдагч компани юм. 

“Шувуутайн гол” ХХК нь 2018 оны байдлаар:
• 8 нэр төрлийн хийцтэй цай: /бэлэн савлагаатай борцтой, борцгүй хийцтэй цай, аяганы хийцтэй цай/ 
• 4 нэр төрлийн монгол хоол /борцтой гурилтай шөл, борцтой гоймонтой шөл, борцтой будаатай шөл/ 
• 50 гаруй нэр төрлийн хоол амтлагч: /гурилтай шөл амтлагч, цуйван амтлагч, бууз амтлагч, хуушуур амтлагч, шорлог амтлагч, тахиан мах амтлагч/ гэх мэт цуврал амтлагчийг өөрийн технологоор үйлдвэрлэн савлаж, дотоодын 100 гаруй сүлжээ дэлгүүр, 4500 гаруй хүнсний дэлгүүр, хөдөө орон нутгуудад болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Үйлдвэрийн нэрийн дэлгүүр маань “Нарантуул” худалдааны төвийн №051-р павилонд 2 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. 
Манай компаниас үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд нь үнэ боломжийн ба амт чанар сайтай, 100 хувийн байгалийн гаралтай түүхий эдээр хийгддэг тул удаа дараа “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн эрүүл бүтээгдэхүүн”-ээр шалгарч байсан. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын шинжилгээнд нийт бараа бүтээгдэхүүнээ тогтмол хянуулж шалгуулдаг. Мөн Монгол Улсын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага, “GS1 Mongolia”  нийгэмлэгийн гишүүн ба бүх бараа бүтээгдэхүүнээ патентжуулж оюуны өмчөөр хамгаалуулсан болно. 
“Шувуутайн гол” ХХК нь 2004 онд анх үүсгэн байгуулагдахдаа өөрийн технологоор бэлэн чанаж хэрэглэх уламжлалт хийцтэй цай үйлдвэрлэн монголдоо анхдагч санааг дэвшүүлж байсан бол өдгөө үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэн, Монгол хүний амтлах мэдэрхүйд тохируулан, өөрийн технологоор төрөл бүрийн хоол амтлагч, бэлэн гоймонтой өрсөлдөхүйц Монгол борцтой гурилтай шөл, бусад борцтой хоол зэргийг мөн анхдагч санаагаар үйлдвэрлэн зах зээлд амжилттайгаар нийлүүлэн борлуулж ажиллаж байгаа нь компаний маань ирээдүйн өсөн дэвших нөхцөл  бий болж байна.
Бид жил бүр ажлын байрны орон тоог нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд одоогоор 51 ажилчинтайгаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Мөн зах зээл, борлуулалтаасаа гадна ажилчдынхаа нийгмийн асуудлыг дэмжсээр ирсэн ба ажилчдынхаа нийгэмд эзлэх байр суурийг баталгаатай болгох үүднээс сургаж дадлагажуулан ажиллаж байгаа. 
2018 оны 07-р сард үйлдвэрийн байраа өргөжүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор “Зээлийн Батлан Даалтын Сан”, “Азийн Хөгжлийн Банк”-ны хамтарсан батлан даалттай зээлийн төсөлд хамрагдан 750.000.000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг авсанаар үйлдвэрийн байрыг өргөжүүлж, ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулсанаас гадна дэвшилтэд тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, үйлдвэрийн нөөц гарцад нөлөөлөхүйц ажиллаж, борлуулалтын авто машиныг нэмэгдүүлж ажлын байрыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн байгаа.  


Утас: 9663-2424 9665-9255
Имэйл хаяг: shuvuut_gol@yahoo.com
Фейсбүүк: Шувуутайнгол ХХК
    

Хаяг :
БЗД, 4-р хороо, Цэргийн хотхон 147а тоот
Утас :
96632424