Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : С.Үлэмж
Танилцуулага :

Манай цех нь 2006 онд 4 хүний бүрэлдэхүүнтэй тэмээний ноос, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх зорилготой үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

2007 оноос хойш “Нарантуул” худалдааны төвийн 11, 26-р лангуунуудыг түрээслэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулж эхлэсэн. 2012 оны 3-р сард өөрийн ажлын байр болох 330м2 кв обьектыг худалдан авч, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа тогтвортой явагдаж байна. 2013 оны 12 сард БНХАУ-ын Шанхай хотын “ Shaoxingmachinery” компани GD-H 142SG маркын бүрэн автомат 12G сүлжих машин 1ш, 2014 онд бүрэн автомат 12G сүлжих машин 1ш, 2018 онд 9-р сард 1 ширхэгийг нэмж авснаар үйлдвэрлэл өргөжиж, бүтээгдэхүүний чанар сайжирч, хэрэглэгчдийн хүсэл сонирхол нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай цех нь одоогийн байдлаар 10н хүний бүрэлдэхүүнтэй, сард дундажаар 980ш-1050 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

 

Хаяг :
ХАЯГ: Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран 01 гудамжны 4в тоот 
Утас :
88118655