Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : “Очмаа хүнс” ХХК
Танилцуулага :

Миний бие 1997 оноос хойш “Хүчит шонхор” зах дээр махны бөөний худалдаа эрхэлж эхэлсэн бөгөөд улмаар 2005 онд өөрийн хувийн хөрөнгөөр махны борлуулалтын сүлжээнд орж, 2017 онд “Очмаа хүнс” ХХК компанийг үүсгэн байгуулсан. Махны ангилан бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна

Манайх түүхий эдээ хөдөө орон нутаг болон “Хүчит шонхор” захаас худалдан авч, одоогийн байдлаар өдөрт 1550 кг махыг ангилан бэлтгэж байна. Бид дүүргийн болон мэргэжлийн хяналтын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, бүтээгдэхүүнийхээ мал эмнэлэг хяналтын шинжилгээ нотолгоог холбогдох байгууллагаар бүрэн хийлгэж ирсэн. 
Баянзүрх Дүүрэг болон 12-р хороотойгоо байнгын харилцаатай ажиллаж, Дүүргээс зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаа болон нийгмийн ажилд идэвхитэй оролцож, Монголын уламжлалт баяр болох цагаан сараар 10 өндөр настанд өөрийн бүтээгдэхүүнээр бэлэг барьсан.  Мөн БЗД-ийн ЖДҮ-ийн газартай хамтран 2018 оны 5-р сарын 25-нд дүүргийнхээ ЖДҮ нарт үйлдвэрийн болон бүтээгдэхүүнийхээ дээжсээс танилцуулсан. 
Сүүлийн 4 гаруй жил УБ хотын “Дэнжийн Мянга”-ын хүнсний зах дээр мах махан бүтээгдэхүүний худалдааны борлуултын ажлыг эрхэлж, Баянгол Дүүргийн “Орхон” зах дээр махны павилон түрээслэн ажиллуулж мөн УБ хотын хойд чиглэлийн зуслангуудын зам дагуу мах худалдаалах нэрийн барааны дэлгүүр нээн ажиллуулж байна.
Жилдээ иргэдээс үхрийн мах 150-240 тн, хонины мах 150-260 тн, адууны мах 5-8 тн, ямааны мах 2-6 тн тус тус худалдан авч дамжин борлуулалт хийдэг.
УБ хотын Баянзүрх Дүүрэгт байрлах өөрийн эзэмшлийн 250 м2 талбай бүхий үйлдвэрийн байран дээрээ энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан махны чанар, өнгө үзэмж, технологийг алдагдуулахгүй хадгалах болон мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийг хангах, УБ хот болон төвийн дөрвөн Дүүргийн 100 гаруй дэлгүүр худалдааны төв, Петровис ХХК, СОД МОНГОЛ ХХК колонкуудын дэргэдэх дэлгүүрүүдээр түгээлт хийн хамтран ажиллаж байна.

ФЕЙСБҮҮК : Очмаа хүнс ХХК


    

Хаяг :
ХАЯГ: Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуутын 10-218б тоот  
Утас :
99135347