Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Э.Төвтулга
Танилцуулага :

Э.Төвтулга миний бие 2008 оноос Монгол гэрийн бүрээс, хөшиг, цаваг, хаяавч, өрхний төрөлжсөн бүтээгдэхүүний худалдаа хийж эхэлсэн бөгөөд өөрийн нөөц бололцоогоор гэртээ оёдлын цехээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж мөн Нарантуул худалдааны төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа оёдлын газруудаас бөөний үнээр худалдан авч бараа бүтээгдэхүүний борлуулалтыг хийж ирсэн.
Энэ хугацаанд би оёдлын үйлдвэрийн бүтээгдэхүүдийн борлуулалтыг хийхийн зэрэгцээ өөрийн Оёдлын цехийг бий болгон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ зах зээлд амжилттай борлуулан  ажиллаж байна.
Зээлийн хөрөнгөөр эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлсэнээр бараа материалын нэр төрлөө нэмэгдүүлж өнөөдрийн байдлаар дараах нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд борлуулж байна.Үүнд:
1.    Гэрийн цагаан бүрээс /6 төрлийн / 
2.    Цагаан цаваг /6 төрлийн /
3.    Хөшиг /6 төрлийн /
4.    Хаяавч / 2 төрлийн /
5.    Хаалганы дулаалга /3 төрлийн /
6.    Гэрийн дулаалга
7.    Березент бүрээс
8.    Березент дээвэр
9.    Березент туурга
10.    Березент хучилга
11.    Автомашины дулаан хучилга
12.    Өрх /5 төрлийн /
Зээлийн Батлан Даалтын сан Азийн Хөгжлийн Банкны хамтарсан батлан даалттай зээл авснаар өөрийн оёдолын цех “Цагаан өргөө”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн өнөөдрийн байдлаар 6 оёдолчин, 3 борлуулатын ажилтан, 1 эсгүүрчин зэрэг 10 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Мөн эргэлтийн нөөц хөрөнгөтэй болсоноор өвлийн улиралд тасралтгүй ажиллаж бараа бүтээгдэхүүний нөөц хуримтлалтай болох, бараа бүтээгдэхүүний борлуулалтын сувагаа нэмэгдүүлэх давуу талуудыг бүрдүүлээд байна.
Зээлийн хөрөнгөөр СХД-ийн 15 хорооны 29 дугаар байранд байрлах түрээсийн ажлын байрыг засварлаж тохижуулсан ба техник тоног төхөөрөмжөө бүрэн шинэчлээд байна. 


Оёдолын цехийн хаяг: УБ хот, СХД, 15-р хороо, 29-р байр
Худалдаа явуулж буй хаяг:  УБ хот, БГД, 20-р хороо, Хархорин худалдааны төв 2-р давхар 69, 70 дугаар лангуу, Гэрийн иж бүрдэлийн 92 дугаар павильон
Утас:     9973-0809, 9998-7999

Хаяг :
УБ хот, СХД, 15-р хороо, 44-02 тоот
Утас :
99730809