Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : О.Ариунболд
Танилцуулага :

Миний бие нь 2004-2012 онд Мөнгөм Арслан ХХК-д эхнэрийн хамт мөнгөн аяганы дархан хийж байгаад 2012 оноос хойш хувиараа мөнгөн аяга хийж эхэлсэн. 

Нийт 228 м2 талбайтай өөрийн байранд 68 м2 талбайд ажлын байртай бөгөөд одоогоор 6 ажилтантай (хээ дарагч-2, доторлогч-2, ёроол-2, эхнэрийн хамт угсралт буюу боолт хийдэг) оюуны өмчийн зөвшөөрөлтэйгөөр мөнгөн аяга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Төслийн хүрээнд 3-5 тоног төхөөрөмжийг худалдан авснаар хамгийн сүүлийн үеийн програмчлагдсан СЫС төхөөрөмжөөр ган хэв дарна. Тагш үйлдвэрлэгч машинаар тагшаа үйлдвэрлэнэ. Лазар машинаар үйлдвэрлэсэн мөнгөн аяган дээр үг бичих хээлэх нарын гар хийц шаардсан бүхий л зүйлийг урлах хүчин чадалтай. Одоо байгаа тоног төхөөрөмж нь 4 токерын машин/ аяганы ёроол. дотор дардаг/, Элдэгч нэг машин /мөнгөө элдэнэ/. Өдөрт 14-15 мөнгөн аяга үйлдвэрлэж байгаа бол дээрх гурван тоног төхөөрөмж авснаар өдөрт 30-40 аяга үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм. Мөн аяганы загвар хийц болоод өнгө үзэмж сайжирна. Борлуулалтаа Өвөр Монголд 2-3 худалдан авагчруу аягаа нийлүүлэх гэрээ хнйгдсэн. Бид Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон “Тулга Гоёл” ХХК, “Мөнгөн завьяа” ХХК, “Замбуулин” ХХК зэрэг үйлдвэрлэгч нартай өрсөлдөх аяга үйлдвэрлэх бодолтой байна.

Имэйл: suwdgoyol@gmail.com

Хаяг :
Хаяг : УБ хот, СХД, 22-р хороо, Хилчин гудамжны 16 тоот
Утас :
88099929