Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : “Хишиг Эрдэнэ Баяжих” ХХК
Танилцуулага :

“Хишиг Эрдэнэ Баяжих” ХХК

Эрхэм зорилго: Бид Монгол улсын стандартад нийцсэн, чанартай, эрүүл мах махан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаж салбартаа тэргүүлэгч болно.

“Хишиг Эрдэнэ Баяжих” ХХК нь 2013 оны 5-р сард анх үүсгэн байгуулагдсан бөгөөд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Бид одоогоор бүтэн боловсруулсан давхар утлагат хиам, хагас утлагат хиам, чанамал хиам, зайдас, адууны утаж шарсан мах, гахай болон үхрийн утаж шарсан мах зэрэг 18 нэр төрлийн бүтээгдэхүүн мөн жерки нэрийн хатаасан мах, хагас боловсруулсан таван цулын борц үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэн үйлчилж байна.
Манай компани нь хоногт 750 кг-с 1 тонн хүртэл хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үндсэн 7 ажилтан, туслах буюу орон тооны бус 3 ажилтан нийт 10 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бид орон нутаг болон Улаанбаатар хотод зохиогдсон үзэсгэлэн яармагуудаас “Шилдэг мах махан бүтээгдэхүүн”, 'Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”, “Мах махан бүтээгдэхүүний тэргүүн байр" зэрэг шагналуудыг удаа дараа хүртэж байсан. 

Утас: 9983-0734, 9472-0734    


    

Хаяг :
AAAAAAAAAAAAAAA
Утас :
94720734