Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : “ХАШ ХҮНС ТРЕЙД” ХХ
Танилцуулага :

“ХАШ ХҮНС ТРЕЙД” ХХК нь анх 2005 оноос  хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Герман улсын уламжлалт технологийг өөрийн үйлдвэрт нутагшуулан, төрөл бүрийн хиам, утсан махан бүтээгдэхүүн, зайдас зэрэг нийт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын зах зээлдээ амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүртсээр байна.

Бид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах амт чанартай, шинэ шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтоо биелүүлэн хичээн ажилласны үр дүнд дараах томоохон шагналуудыг аваад байна.
-    НМХГ-аас шалгаруулсан уралдаанд :  “Хэрэглэгчдэд  ээлтэй  хүнс” – Тэргүүн  шагнал. 2017 оны 04 сар.
-    ХХААХҮЯ ба МХАҮТ-ийн зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанаас: “Онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн”-ээр Гранпри шагнал ”ХҮНДЭТ  ӨРГӨМЖЛӨЛ”– 2017 он 06 сар.
-    ХХААХҮЯ-аас зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд-2017” үзэсгэлэн худалдаанаас “Хүнсний дэвшилтэт  савалгаатай бүтээгдэхүүн” шагнал -2017 он 09 сар.
-    “Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв”-өөс зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнгээс “Эрүүл мэндийн шилдэг бүтээгдэхүүн” -2015 он, “Шилдэг савлагаатай бүтээгдэхүүн”-2013 онуудад.
-    СХЗҮТ-өөс зохион байгуулдаг стандартын шаардлага хангасан шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтаар: “Топстандарт”- үйлдвэр -2015 он тус тус шагнагдаж байв.
Өнөөдрийн энэхүү манай компаний үйл ажиллагаа, гаргасан амжилт, ололт бүхэн ажилчдын маань нөр их хөдөлмөр, зүтгэл, төдийгүй хэрэглэгч, харилцагч байгууллагууд, гадаад болон дотоодын түншүүдийн оруулсан хувь нэмэртэй салшгүй холбоотой билээ. Бидэнтэй хамтран ажиллаж, биднийг дэмжиж байдаг нийт хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ бид бүхний ажил үйлс, хамтын ажилллагаа цаашид улам бүр цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө бид улам их хичээн ажиллаж, хэрэглэгчиддээ амт чанартай бүтээгдэхүүнээ байнга нийлүүлэх болно. Та бүхэнд баярлалаа. Таны зоогийн ширээнд эрүүл хүнсийг бид санал болгож байна. 

Удирдлагын үйл ажиллагаа
Манай компани 100% дотоодын хөрөнгө оруулалттай ,хувийн өмчит үйлдвэрлэл юм. Компанийг олон жил салбартаа мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа дадлага туршлагатай мэргэжилтнүүд үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн алба гэсэн бүтцээр үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажилладаг.

Чанамал хиамны үйлдвэрлэл
Манайх гол түүхий эд болох махаа гэрээт борлуулагчид болох “МИК Фүүдс” ХХК, “Алтантариа” ХХК-ны Монгол Fork гахайн аж ахуй “Грандпиглед” ХХК болон бусад гэрээт нийлүүлэгчидээс чанартай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Шилтэй нөөшийн үйлдвэрлэл
Монголд анхдагчаар хамгийн эрүүл савлагаа болох шилэнд “Гэр бүлийн хиам” бренд цуврал нөөшүүд төрөл бүрийн дотор махан болон чанамал хиам, зайдсыг үйлдвэрлэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.

Утлагат бүтээгдэхүүний үйлдвэрлэл
10 гаруй нэрийн утлагат хиам болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг утах материалыг алим модны үртсийг Герман улсад боловсруулсан түүхий эдийг ашиглаж байна. Утлагат бүтээгдэхүүн нь өөрийн өвөрмөц амт, үнээр хоол идэх дуршлыг түрүүлэхээс гадна, бусад хиамнаас хадгалалтын хугацаа хамгийн урттай тул удаан хугацаанд хөргөгчинд хадгалж хэрэглэх боломжтой.

Борлуулалтын үйл ажиллагаа
Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх хүнсний зориулалтын, хөргүүртэй 4 машинтай ажиллаж байна. Манай борлуулалт УБ хотын харъяа бүх дүүргүүдэд, мөн зүүн аймгууд болон Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудад түгээлт хийж байна. УБ хотын бүх сүлжээ дэлгүүрт хэрэглэгчид танил болсон шилдэг бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

ХАШ ХҮНС ТРЕЙД ХХК-нь 2017 оноос “Үйлдвэрийн өргөтгөл, техникийн шинэчлэлт хийх” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд мах ангилан хадгалах цех байгуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээгдэхүүний савалгаа, баглаа боодлыг сайжруулах цогц үйл ажиллагааг шат дараатай явуулж үр дүнд нь компаний үр ашиг нэмэгдэж , ажлын байр шинээр бий болгож, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, чанар сайжрах онцгой ач холбогдолтой юм. 

Төслийн эхний ээлжинд: 
1. Төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх
2. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх арга хэмжээг хэрэгжүүлээд байна.
Төслийн хөрөнгө оруулалтын 405.000.000 (дөрвөн зуун таван сая) төгрөгийг Худалдаа Хөгжлийн Банктай харилцан хамтран ажиллагааны үр дүнд Азийн Хөгжлийн банкны урт хугацаатай бага хүүтэй хөрөнгө оруулалтын зээлээр хангаж байна. Зээл авахад манай компанийн барьцаа хөрөнгийн хэмжээ хангалтгүй байсан ба энэ үед Зээлийн Батлан Даалтын Сан тодорхой судалгаа хийж хамтран ажилласны дүнд дээрх зээлийн 50 (тавин хувь) хувьд батлан даалт гаргаж төслийн хэрэгжилтэнд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн болно. Зээлийн Батлан Даалтын Сан нь зээлд батлан даалт гаргасан төдийгүй төслийн хэрэгжилтийн үе шатанд болон зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж дэмжин ажиллаж байна. Зээлийн Батлан Даалтын Сангийн дээрх үйл ажиллагаа нь Монгол Улсад Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх, ажлын байр бий болгоход ихээхэн ач холбогдолтой юм гэж компаний зүгээс үзэж, хамтын ажиллагаандаа сэтгэл дүүрэн байдаг. Та бүгдийн цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье!

Вэбсайт: khashkhunstrade.mn
Имэйл хаяг: info@khashkhunstrade.mn
Фейсбүүк: Хаш Хүнс Трейд ХХК


    

Хаяг :
Хаяг:  Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хууль сахиулахын сургуулийн баруун талд 
Утас :
99080866