Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : “ЭРТНИЙ ХҮНС” ХХК
Танилцуулага :

Бид “ЭРҮҮЛ ХҮНС, ЭРТНИЙ ХҮНС” гэсэн уриатайгаар чанарыг эрхэмлэн, Монголын бэлчээрийн малын экологийн эрүүл түүхий эдээр химийн нэмэлтгүй цэвэр эрүүл бүтээгдэхүүнийг хүн арддаа нийлүүлэх зорилготой ажилладаг. 

“ЭРТНИИ ХҮНС” ХХК  нь дайвар мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа үйлчилгээгээр дагнан 8 дэх жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж энэ хугацаанд хэрэглэгчдийг шинэ, чанартай, химийн нэмэлтгүй экологийн цэвэр, шим тэжээллэг аюулгүй бүтээгдэхүүнээр хангаж ирснээр зах зээлд танигдан өөрийн гэсэн орон зайг бий болгон байнгын харилцагчтай болж чадсан. Байгуулагдсанаас хойш жил бүр компаний бүтээгдэхүүний үлйдвэрлэл болон борлуулалтын орлого байнга нэмэгдэж байгаа бөгөөд цаашид бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах, экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломжийг бид судлаж байна. Мөн бид борлуулалтыг идэвхижүүлэх зорилгоор 2017 оноос Раgе хуудас ажиллуулж, үзэсгэлэн худалдаа болон бусад арга хэмжээнд оролцож, олон нийтэд бүтээгдэхүүнээ таниулах үйл ажиллагааг явуулж эхэлснээр борлуулалтад шууд нөлөөлөөд зогсохгүй түүхий эд бэлтгэн нийлүүлэх харилцагчид нэмэгдэж байгаа нь үйлдвэрлэл борлуулалт өсөн нэмэгдэх давуу тал болж байна.
Бид Улаанбаатар хотын бүх сүлжээ дэлгүүр хүнсний захуудаар нийт 400 орчим цэгээр борлуулалтаа хийж байгаа бөгөөд нийслэлийн боловсруулсан дайвар махан бүтэгдэхүүний борлуулалтын зах зээлийн 50 гаруй хувийг эзлэж байна. Цаашид чанараа хадгалан, өртгөө бууруулан, үйлдвэрлэлийн тасралтгүй жигд ажиллагааг ханган ажиллаж зах зээлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. 
Манай компани “Зээлийн Батлан Даалтын Сан”, “Азийн Хөгжлийн банк”-ны хамтарсан батлан даалттай төслийн зээлд хамрагдсанаар эргэлтийн хөрөнгийн дутагдал, түүхий эдийн бэлдэц, ажлын байрны талбайн өргөтгөл зэрэг асуудлыг хямд өртөгтэйгээр шийдвэрлэж чадсан. Уг зээл нь бизнесийн түүхтэй борлуулалтын зах зээл нь байгаа боловч, барьцаа хөрөнгө хүрэхгүй бидэнтэй ижил төстэй компаниудын үйл ажиллагааг бодитоор дэмжсэн хөрөнгө оруулалтын зээл юм. Бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа та бүхэнд манай хамт олны зүгээс маш их талархаж байна. 

Имэйл хаяг: ertniikhuns@yahoo.com    
Фейсбүүк : Эртний Хүнс - Ertnii Khuns


 

Хаяг :
Хаяг: УБ хот, ХУД, 3-р хороо үйлдвэрийн 102 тоот 
Утас :
95506875