Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Альфа филтер ХХК
Танилцуулага :

‘’Альфа филтер’’ ХХК нь бүх төрлийн шүүлтүүр үйлдвэрлэлийн салбартаа анхдагч бөгөөд 2013 оноос эхлэн олон улсын стандартын шаардлагыг хангасан түүхий эд материалаар бүх салбарт ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн агаарын шүүлтүүр, бүх төрлийн авто машины агаар, тос, түлш, гидрийн шүүлтүүрүүдийг эх орныхоо хэрэглэгчдэд хямд үнээр, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэгч үндэсний үйлдвэрлэгч юм.
     Бид 2019 оны байдлаар монгол улсын дотоодын нийт хэрэгцээний 10 орчим хувийг дангаараа ханган нийлүүлж, нийт бүтээгдэхүүний төрлөөс хамааран  жилд дундажаар 300-500  нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 388 төрлийн бүтээгдэхүүнийг 164 албан байгууллага, 160 гэрээт борлуулагч, хувь хүмүүстэй тогтмол хамтран ажиллаж дэлхийд өрсөлдөхүйц брэндийг бий болгох эрхэм зорилго тавин ажиллаж байна. 
ЧАНАРЫН УДИРДЛАГА
“Альфа Филтер” ХХК нь бүтээгдэхүүний чанарыг ОУ –ын стандарт шаардлагад нийцүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн технологийн процессийг чанд сахин ажилладаг бөгөөд судалгаа, тооцооллыг ШУТИС–ийн Механик ба Тээврийн сургуулийн дотоод шаталтын хөдөлгүүрийн танхим болон бусад холбогдох эрдэмтэн, судлаачид, инженерүүдтэй хамтран ажилладаг.
     Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүний процессийг MNS ISO 5011, MNS ISO 3877-2 стандартыг үндэслэн боловсруулсан үйлдвэрийн Техникийн Нөхцөл (ТУ), Технологийн карт, техникийн зургийн дагуу явуулдаг бөгөөд Хөдөлмөр хамгаалал, ажлын байр дээрх эрүүл ахуй зэрэг МУ–д үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай холбогдох бүх шаардлагуудыг бүрэн хангаж ажилладаг бөгөөд СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР-аас баталгаажуулж тохирлын гэрчилгээг 2015 онд олгосон.
     Бид  “УБТЗ” ХНН, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК зэрэг томоохон харилцагч байгууллагуудын шаардлагын дагуу үйлдвэрлэлийн процессд тогтмол хөндлөнгийн хяналт, аудитыг хийлгэж явдаг ба бүтээгдэхүүний дээжийг ч мөн шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн лабораторт илгээж дүгнэлт гаргуулдаг.
     Үйлдвэрлэлийн процессийн чанарын хяналт, савлагааг бид  MNS ISO 5011, MNS ISO 3877-2  стандартын дагуу холбогдох багаж, хэрэгслээр шалган, кодолж,  программд бүртгэлийг хийдэг.
Бүтээгдэхүүний бүртгэлийн код:
Шүүлтүүрийн төрөл, бүтээгдэхүүний код, компанийн нэр, утас, цахим хуудас, тухайн бүтээгдэхүүний хувийн дугаар гэсэн дарааллаар байдаг. Манай компани нь тухайн шүүлтүүр тус бүрийн техникийн үзүүлэлтийг үндэслэн шаардлага хангасан түүхий эд материалыг Олон улсын чанарын стандарт хангасан үйлдвэрлэгчдээс импортлон авдаг бөгөөд түүхий эд тус бүрийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн үйлдвэрлэлдээ ашигладаг. Үндсэн түүхий эд материал болох шүүлтүүрийн материалуудыг бид АНУ, ХБНГУ–ын дэлхийд тэргүүлэгч Hollingsworth&Vose HV болон Viledon брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлдээ ашигладаг бөгөөд шүүлтүүрийн материалын чанар, техникийн үзүүлэлтэд ISO 9237 Determination of the permeability of fabrics to air, ХБНГУ –ын DIN 53887 стандартын дагуу шалгах лабораторын төхөөрөмжөөр шалгаж, хяналт тавин  ажилладаг.   

Хаяг: УБ хот, Хан-Уул дүүрэг, 2–р хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр – 66
Утас: 7013–1107, 9549–4509
Цахим хуудас: www.filter.mn, www.alfa-filter.mn 
Цахим шуудан: info@alfa-filter.mn 
________________________________________
“Альфа Филтер” ХХК Маркетинг борлуулалтын алба:
Хаяг: Улаанбаатар хот, ЧД 5-р хороо, Их тойруу гудамж, Нисдэг машин авто худалдааны төв 4-р давхарт 403 тоот
Утас: 7507-1107
Цахим шуудан: sale@alfa-filter.mn 
________________________________________
Нэрийн барааны дэлгүүр:
Хаяг: БГД, 20-р хороо, Car complex 1 давхар
Утас: 9109-2424
 

Хаяг :
Улаанбаатар хот, ЧД 5-р хороо, Их тойруу гудамж, Нисдэг машин авто худалдааны төв 4-р давхарт 403 тоот
Утас :
75071107