Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Я.Чулуундарь
Танилцуулага :

Ядмаа овогтой Чулуундарь миний бие 1999-2003 онд Улсын их дэлгүүр, 2003-2007 онд Цэцэг төв, 2007-2017 он хүртэл “Хан-алтай” дэлгүүрт арьс, эсгий модон эдлэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн зарж борлуулсаар ирсэн болно. 

Манайх 1999 оноос одоог хүртэл тасралтгүй 18 жил тус чиглэлээрээ ажилласаар ирсэн ба 18 аймаг, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад, Горный Алтай, Хятад, ӨМӨЗО, БНСУ, Казахстан зэрэг улсуудын байнгийн худалдан авагч нартай мөн өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээс гадна бусад жижиг дунд үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулан хамтран ажилласаар ирсэн болно. 
Бид түүхий эдийг дотоодын арьс шир, эсгий боловсруулах үйлдвэрүүдээс худалдан авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэхүү дотоодын үйлдтэрүүдийн түүхий эд, материалууд нь чанар стандартын шаардлага хангасан, импортын өртөг шингээгүй учир үнийн хувьд харьцангуй хямд, олдоц арвинтай байдгаараа олон давуу талтай байдаг.
ОХУ-ын Москва, Улан-үдэ хот, БНСУ-ын Сөүл хот, Турк улсын Станбул хот, БНХАУ-ын Бээжин хотуудад зохиогдсон Олон улын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож чанар стандартын шагнал урамшуулалд хамрагдсаар ирсэн болно. Иймд одоо бид үйлдвэрийн үйл ажиллагаагаа өрөгжүүлэн тэлж, улам боловсронгуй болгох, ажлын гарцыг сайжруулах, илүү олон ажилчдыг ажлын байраар хангах зорилгоор үйл ажилгаагаа өргөтгөх хүсэлтэй байна.  

ИМЭЙЛ : chuluundari_ya@yahoo.com
 
 

Хаяг :
ХАЯГ: Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 11б-р байрны 3-р орц
Утас :
99085688