Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Ди Эл Жи ХХК
Танилцуулага :

“Ди Эл Жи” ХХК нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Бразил Улсаас импортоор цэвэр - байгалийн бүтээгдэхүүн боржин чулуун хавтанг анх удаагаа Монгол Улсад оруулж ирээд байна. Бид энэ чиглэлээрээ АНУ-д 7 жил гаруй мөн БНСУ-д ажиллан дадлага туршлага хуримтлуулан өөрийн хүмүүстээ зааж сурган ажиллуулж байна. Манай компани нь АНУ, Итали, Япон, Герман улсын багаж төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн чулуу зүсч, хөрөөдөx бүрэн автомат суурь хөрөө, Итали Улсад үйлдвэрлэсэн ирмэг гаргагч машинуудыг үйлдвэрлэлдээ ашигладаг юм. Одоогийн байдлаар 18 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Байгуулагдсанаас хойш манай улсын томоохон хувийн болон улсын компаниудтай, хувь хүмүүстэй хамтран ажиллаж гал тогоо, ванны өрөөний чулуун тавцан, хана, шал, шат, цонхны тавцан, камень зуух зэргийг чанарын өндөр түвшинд хийж,  хүмүүсийн таашаалд нийцүүлэн ажилласаар ирлээ. Энэ хугацаанд хийсэн ажлуудаас цухас дурьдвал МСSP-ийн Bella Vista Таун хаусууд болон дээд зэрэглэлийн орон сууцуудад нь гал тогоо болон ванны өрөө, спа, цонх, текний чулуун тавцангууд,  MAK-ийн захиалгаар боржин чулуун шал, Оюу Толгой компаний оффист ханын чулуунууд, ресепшны чулуун тавцан, шал, гал тогооны чулуун тавцангууд, НьюКом Проперти компанийн захиалгаар ванны өрөөний чулуун тавцангууд, Эрүүл Мэндийн Яамны захиалгаар ханын чулуу, Номин Констракшны Ривер Гарден хотхонд гал тогоо, текний чулуун тавцангууд, Жигүүр Гранд компаний Хунгийн хотхонд гал тогооны болон текний чулуун тавцангууд, Сандей ХХК-ийн Peace Tower-ийн чулуун шал, хана, Вагнер Ази Компаний тосны лабораториудад чулуун тавцан, Монголын Хөрөнгийн Биржийн угтах заалын чулуун шал, Улаанбаатар зочид буудлын гадна усан сангийн чулуу, Паркнайн ХХК-ийн захиалгаар Нүхт дэх Гарден Вилла хотхоны цонхны чулуун тавцангууд, гадна баганын чулуу, хашааны чулуун хана, ОБ Пластик ХХК-ийн лифтний ханын чулуунууд, ванны өрөөний чулуунууд, Монвууд ХХК-ийн оффисийн хана, шатны хажуу хана, Их Үйлсийн Эрэлд ХХК-ийн бүтээн байгуулалтын нэг болох Их Монгол хотхоны ресепшны арын ханын чулуу, ванны өрөөний чулуун тавцан гэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна монголдоо тэргүүлэгч Кitchen All, Hanssem-Сигначер Дизайн ХХК, Воодман, Ганброс, Голден Хоум, Тор Кitchenгэх зэрэг тавилга, модон хийцийн компаниудтай хамтран ажиллаж бүхий л үзэсгэлэнгийн чулуун тавцангуудыг нь хийж, Монголын зах зээлд хэдийнээ танигдсан хамт олон, компани болж өргөжлөө. Бид өөрсдийн үйлдвэрлэлээ өргөжүүлж шинээр өөрийн үйлдвэрийн байртай болсноос гадна цаашид шинэлэг, орчин үеийн техник, тоног төхөөрөмж оруулж ирэн, ажиллах хүчээ нэмэгдүүлэх, өөр олон нэр төрлийн чулуун хавтангуудыг оруулан ирж Монголдоо нэвтрүүлэх, чулууны цогц үйлдвэр байгуулахаар томоохон зорилго тавин ажиллаж байна.
2013 оноос бид Португалийн SGM болон Германы Slate Lite зэрэг компаний албан ёсны итгэмжлэгдсэн түнш, хамтрагч компани болсон юм. 
2014 оны 1 дүгээр улирлаас эхлэн бид эдгээр компаниудын бүтээгдэхүүн болох Limestone – өнгөний сонголт бүхий шохойн чулуун хавтангууд, Slate Lite – цаас мэт нимгэн цэвэр чулуун ханын болон багана, шал, тааз, гэрлийн бүрхүүл гэх мэт гадна дотно засалд бүх л зүйлд хэрэглэгдэх чулуун хуулга, обойнуудыг оруулж ирээд байгаагаа дуулгахад таатай байна. Бид энэхүү Германы чулуун обой хуулгаа Богд Банк, Асем Вилла, зарим айлуудад дотоод тохижилтонд хийж гүйцэтгэсэн болно. 

Бид Зээлийн Батлан Даалтын Сан, Азийн Хөгжлийн банкны хамтарсан батлан даалттай зээл авч, үйлдвэрийнхээ өргөтгөл болох 864м2 талбай бүхий агуулахын барилгын 5 тн-ын крантайгаар барьж ашиглалтанд оруулсан. Зээлийг 100 хувь үр дүнтэй ашиглаж, зээлээ цаг тухайд нь графикийн дагуу ХХБ-д төлж байна. 


Утас: 7017-6917, 9911-6917, 9901-6917
Имэйл: oma@dlg.mn , ts_oma@yahoo.com 
Вэбсайт: www.dlg.mn 

Хаяг :
УБ хот, СХД, 20-р хороо, Сонсголонгийн зам
Утас :
70176917