Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : Ч.Пүрэвдорж
Танилцуулага :

Анх 2003 онд Монтел гар утасны төрөлжсөн үйлчилгээний газар гар утасны засварын төв 1 лангуутайгаар, гар утасны засварын 3ш багажтай эхэлсэн.  Өнөөдөр Монтел болон Mobishop төвүүдэд үйлчилгээ үзүүлдэг үйлчлүүлэгчдийн танил болсон 3 лангуу, 1 үйлчилгээний заалтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. 

Үйлчилгээний лангуу болон төсөл хэрэгжихээс өмнө ашиглаж байгаа тоног төхөөрөмжөөс дурдвал: 
1.    Худалдааны лангуу /Бүх төрлийн гар утасны болон дагалдах хэрэгслийн худалдаа/
2.    Програмын засвар /Бүх төрлийн гар утасны програм хангамжийн засвар үйлчилгээ/
3.    Техник хангамжийн засвар     /Бүх төрлийн гар утасны техник хангамжийн засвар үйлчилгээ/
4.    Үйлчилгээний заал /Дээрх бүх үйлчилгээ нэгтгэсэн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх өрөө/
“Шинэ алхам цэцэглэлт” гар утасны төвийг өргөжүүлэх төслийн хүрээнд төв ажлын байраа өргөжүүлж, тоног төхөөрөмж буюу хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгө буюу түүхий эд материалд хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөсөн билээ. Төслийн хүрээнд үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, сэлбэг хэрэгслийг зах зээлийн үнээс доод түвшинд хэрэглэгчдэд хүргэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилго тавьсан. Мөн өмнөх үйл ажиллагаанаас чанарын болон бусад төрлүүдэд ихээхэн дэвшилд хүрэхийн тулд бизнесийн нөөцүүдийн аль аль  хэлбэрт нь хөрөнгө оруулалт хийхээр зорьсон . 

Төсөл хэрэгжүүлсэний дараах үр дүн
Тус зах зээл дээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН цөөнгүй байдаг. Гэвч тэдгээр нь Хятад болон Солонгос улсаас үйлдвэрлэлийн дамжлага гүйцсэн, бэлэн угсарсан дэлгэц импортолж хэрэглэгчдэд угсарч өгдөг. Энэ нь үнийн хувьд өндөр, баталгаат хугацаа богино байдаг. Тиймээс бидний энэ төсөлийг хэрэгжүүлснээр гар утасны дэлгэцийг эх орондоо угсарч, ижил төрлийн үйлчилгээнээс үнийн хувьд бага, баталгаат хугацаа урт, нэр төрөл олон байх боломжтой учраас давуу талтай юм.
Мөн манай засварын төвийн ажилтанууд нь олон жилийн ажлын дадлага туршлагатай, гадаад харилцаа сайтай, тоног төхөөрөмж дээр ажиллах чадвар өндөр учраас шинэ нээгдэж байгаа болон ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгч иргэн, ААН-үүдээс давуу талууд нь төслийг амжилттай хэрэгжих үндэс болж байна. 
Өнөөдөр Улаанбаатар хотод энэ төрлийн үйлчилгээ хийдэг төвлөрсөн 2 үйлчилгээний төв буюу TEDY, MONTEL гэсэн төвүүд байдаг. Тэдгээр төвүүд нэг утасны дэлгэц солиход 120,000-650,000 төгрөг орчим үнэлгээтэй. Харин бидний энэ төсөл хэрэгжсэнээр дээрх үнэлгээг 20-30%-иар бууруулан ажиллаж байгаа юм. Учир нь бид бэлэн дэлгэц угсрах бус тус бүрд нь салгаж угсрах боломжтой болсноор түүний зардал багасаж байгаа болно. Мөн төсөл хэрэгжсэнээр шинээр 3 ажлын байр бий болж манай хамт олон өргөжин тэлсээр байна. Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж буй танай хамт олонд талархаж байна.

Фэйсбүүк: Утас Үйлчилгээ 
Page: Gar utaszaswar

Хаяг :
Хаяг: MONTEL төвийн 3-н давхарт 1 тоот
Утас :
96718888