Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : “Их Гурван Марал” Групп
Танилцуулага :

Манай компани 2011 онд анх үүсгэн байгуулагдаж, барилга материалын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 

2013 оноос эхлэн барилгын хуурай хольцын материал үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2014 онд үйлдвэрлэлээ хөгжүүлж технологийн шинэчлэлийг орчин үеийн стандартад нийцүүлэн өдөрт 70-80тн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат ажиллагаатай шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Мөн гал дэмждэггүй нягтаршил сайтай барилгын дулаалгын хөөсөнцөрийн үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулж, хэрэглэгчийн захиалгын дагуу төрөл бүрийн хэмжээсээр зүсэж өөрсдийн тээврээр барилгын талбайд хүргэж өгч үйлчилж байна. Дулаалгын хөөсөнцөрийг 1м3 нь 10-45кг-ийн нягтаршилтайгаар хоногт 180-200м3 үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Гурван Марал Групп нь 40 гаруй ажилтантай. Хуурай хольцын бүтээгдэхүүн нөөцлөн хадгалах 350-400 тонны, хөөсөнцөрийн 800-1000м3 хадгалах агуулахтайгаар хүнд даацын хоёр автомашин, бараа хүргэлтийн 5-н машинтай, ачиж буулгах өөрөө явагч механизм болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид 2016 оны эхний улиралд өдөрт 50м3 барилгын дүүргэлтийн полистролбетон блокны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан болно. 2015 оноос дотоод хяналтын лабораторийг ашиглалтанд оруулж өөрсдийн үйлдвэрлэж байгаа бүх төрлийн бүтээгдэхүүнээ мэргэжлийн түвшинд хянан шинжилж хэрэглэгчдэд чанартай бараа бүтээгдэхүүнээр хангахыг зорин ажиллаж байгаа билээ. Одоогийн байдлаар манай компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 150 гаруй компани хувь хүнтэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна Номин стандарт, Hermes төв, BIG худалдааны төв, 100 айл, 44 ачиж буулгах хэсэг, Цайз зэрэг барилгын материалын төвүүдээр үндсэн болон гэрээт борлуулагч нараар дамжуулан хэрэглэгч та бүхэндээ бүтээгдэхүүнээ хүргэж байна. 2016 онд ХБНГУ-ийн 100 жилийн түүхтэй дэлхийн полимор цавууны 50%-ийг дангаараа нийлүүлдэг WACKER компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 2017 онд хамтран ажиллах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа болно. Мөн бид Евро стандартын иж бүрэн лабораторийг хамтран нээхээр харилцан тохиролцсон бөгөөд лаборатори болон үйлдвэрийн технологи дээр ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг WACKER компанид зургаан сарын хугацаанд сургалтанд сургахаар илгээгээд байгаа билээ. 
Манай компани барилгын материалын салбарт Евро стандарт нутагшуулах зорилго тавин ажиллаж байна. Гурван марал групп нь барилгын материалын дотоодын хяналтын лаборатори нь бүх төрлийн туршилт сорилтын ажлыг мэргэжлийн лаборантууд хийж гүйцэтгэж байна. Манай лаборатори нь 2020 онд лабораторийн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн итгэмжлэгдсэн лаборатори болохоор зорилго тавин ажиллаж байгаа болно.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ҮҮРЭГ:
▪ Барилгын материалын салбарын стандарт, техникийн норм, норматив боловсруулах,
▪ Бусад ижил төстэй лабораторуудын гадаад хяналт явуулах, захиалагчийн хүсэлтээр мэргэжлийн зөвлөлгөө өгөх,
▪ Барилгын материалын шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнтэй хамтран ажиллах зэрэг багтана.

БИДНИЙ ДАВУУ ТАЛ:
▪ Барилгын материалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа туршилт гүйцэтгэх чадвар, оюуны өндөр чадавхи, дадлага туршлагатай боловсон хүчин, баталгаат тоног төхөөрөмж, материаллаг баазтай.

ДОТООДЫН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИ НЬ:
▪ Хяналтын шинжилгээ гүйцэтгэх стандартын шаардлагад нийцсэн өрөө тасалгаанд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хяналтын лаборатори нь MNS стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Гурван марал групп нь хэрэглэгч үйлчлүүлэгч та бүхэндээ илүү ойр ажиллахын тулд 2017 оноос
хойш өөрсдийн үйлдвэрлэсэн 21 нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ барилга угсралтын ажлыг чанарын
өндөр түвшинд гүйцэтгэж эхэлсэн юм. Манай компани нь удирдлага зохион байгуулалт, ажиллах хүч, материаллаг баазын хувьд нилээд бэхжиж, барилга угсралтын ажлыг өөрийн хүч, хөрөнгөд түшиглэн гүйцэтгэж ирсэн. Мөн нийгмийн цогц асуудлын нэг болох ажилтан, ажилчдын байр, орон сууцны асуудлыг шийдэж, хөдөлмөрлөх таатай нөхцлийг бүрдүүлэн, эрүүл мэнд эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, ажлын
хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэлээр хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах
зэрэг асуудлыг төлөвлөлт, үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.
Цаашид манай хамт олон орчин үеийн чанарын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг
шийдэлтэй барилга орон сууцнуудыг барьж байгуулан салбартаа тэргүүлэгч компани байх эрхэм
зорилготой ажиллаж байна.
Үүнд: 
- Алтай констракшн ХХК-ын “Саруул хотхон” төсөл
- Монгол улсын 2 дахь нийслэл болох Дархан хотод баригдаж буй “Парк Таун” төсөл гээд олон олон
бүтээн байгуулалтанд оролцож байна. Үүнээс гадна өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ
барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж Монгол улсын барилгын тухай хуулийн дагуу 3
жилийн баталгаа олгож байна.


Утас: 9999-0603, 9449-7799, 9449-4440
И-мэйл хаяг: ikhgurvanmaral@yahoo.com
Вэбсайт: www.gurwanmaral.mn
Фэйсбүүк: ГУРВАН МАРАЛ ГРУПП

Хаяг :
Баянгол дүүрэг, 4-р хороо, Дунд голын гудамж 1, Монгол түлхүүр ХХК-ийн байр
Утас :
99990603