Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : "МСРТ" ХХК
Танилцуулага :

"МСРТ" ХХК

Манай МСРТ(Mongolian Charcoal Producing & Trade ) ХХК нь 2009 онд ойн цэвэрлэгээнээс гарах модны үртэс хог хаягдалыг байгаль орчинд ээлтэй эко технологи ашиглан үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай шорлогны түлш болон утаагүй түлш, био нүүрс, идэвхижүүлсэн нүүрс, үйлдвэрлэх тэрхүү нөхөн сэргээгдэх нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулж ижил төрлийн импортын бүтээгдэхүүнийг орлох, өндөр хөгжилтэй орнуудад экспортонд гаргаж вальютын нөөц бий болгох зорилгоор анх байгуулагдсан. Байгуулагдсан цагаас эхлэн ойн цэвэрлэгээнээс гарсан хог хаягдал (түймэрт шатсан, өвчилсөн, унасан гэх мэт). Ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүдийн мод бэлтгэн боловсруулах явцад гардаг хаягдал (модны үзүүр, мөчир, уурган зах, үртэс, холтос гэх мэт)-ыг ашиглан өөрийн бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох модны нүүрсийг боловсруулахын тулд 2010 онд хаягдал боловсруулах анхны задгай тоосгон бааюуны туршилтыг Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд модны хаягдалыг задгай бааюунд хуурай нэрэх (пиролиз) аргаар өөрийн бүтээгдэхүүний түүхий эдийг гаргаж авсан. Уг түүхий эд бэлтгэх бааюуг, ойн мэргэжлийн байгууллага нөхөрлөлүүд аж ахуйн нэгж, хүмүүст өөрсдийн туршилтын үр дүнд бий болгосон технологыг зааж сурган ажилтай, орлоготой болгох, ойн цэвэрлэгээнээс гарсан модны хог хаягдалыг газар дээр нь анхан шатны боловсруулалт хийх гэрээг Зүүн хараа политехникийн коллеж (Германы хамтын ажиллагааны төсөл 612)
ОХУ улсын Буриадын "Сиб-Эко1" компани, Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын "Товгорын Нуруу" ХХК, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны "Хангайн Бүргэд" ХХК, Сэлэнгэ аймгийн Зүүн Хараа сумын "Эмбэр" ХХК, Архангай аймгийн Цэнхэр сумын "БМНС" ХХК, Хөвсгөл аймгийн Жаргал сумын "Дандар Өргөө" ХХК-тай хийж хамтран ажиллаж байна.
Цаашдын судалгаа үйлдвэрлэлийн туршилтыг 2010-2014 онуудад Сэлэнгэ аймгийн Түнхэл, Зүүн хараа, Булган аймгийн Хялгант, Эрдэнэт хотуудад үргэлжлүүлэн явуулахдаа Монгол, Хятад, Солонгос, Япон, Германы эрдэмтэн мэргэжилтэн болон ижил төстэй мэргэжлийн байгууллагуудын заавар зөвөлгөөг байнга авч монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохируулан сайжруулсан шинэ технологыг бий болгож чадсан. 


 

Хаяг :
s
Утас :
99999999