Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : “Буман Хишигтэн” ХХК 
Танилцуулага :

“Буман Хишигтэн” ХХК 

“Буман Хишигтэн” ХХК  нь дохиолол, харуул хамгаалалтын үйлчилгээг холбогдох эрх бүхий байгууллагуудын тусгай зөвшөөрөлтэйгээр ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, албан байгууллага, пүүс компаний эд хөрөнгө, аюулгүй байдлын гэмт халдлагаас урьдчилан сэргийлж таслан зогсоох үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглан үйлчлүүлэгчдийн эрх ашиг хүсэл сонирхолд нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд явуулж байна. Бид бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, объектын гадна дотно хамгаалалтыг гадны гэмт халдлагаас урьдчилан сэргийлж, аюулгүй тайван ажиллах нөхцлийг хуулийн хүрээнд хангаж ажиллана.
Манай хамгаалалтын алба нь: Хууль эрх зүй, Хүний нөөц, сургалт мэдээлэл, Санхүү, аж ахуйн алба гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 24 цагаар 3 ээлжийн оператор, 20 хамгаалагч бүхий 3 ээлжийн шуурхай бүлэг. хувийн шадар бие хамгаалагч 10, мэргэшсэн хамгаалагч 80, нийт 130 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр дохиолол, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байна. Хувийн шадар бие хамгаалалтын алба нь хүчний байгууллагуудын сургууль, курс төгссөн бие хамгаалах урлагийн зэрэг дантай мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэн хамгаалагчдаар гадаад дотоодын улс төр нийгмийн зүтгэлтэн, пүүс компаний эзэдийн хувийн шадар бие хамгаалалтыг дэлхийн жишигт нийцүүлж “Та санаа бүү зов, бид хамгаална” гэсэн уриан дор хамгаалалтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байна.

Бид дараах чиглэлээр хамгаалалтын үйл ажиллагааг явуулж байна.
-    Объектын хамгаалалт
-    Дохиолол хамгаалалт
-    Хувийн шадар бие хамгаалалт
-    Банк, санхүүгийн байгууллагын хамгаалалт
-    Тусгай ачаа, тээш, үнэт эдлэлийн тээвэрлэлтийн үеийн хамгаалалт
-    Ашигт малтмал, уул уурхайн хамгаалалт
-    Амралт жуулчны баазын хамгаалалт
-    Барилга. байгууламжийн хамгаалалт
-    Шоу тоглолтын хамгаалалт
-    Захиалгат дуудлагын хамгаалалт
-    Хөдөлгөөнт бүлгийн хамгаалалтаар хяналт шалгалт хийх.
-    Албан байгууллага барилга байгууламжийн хамгаалалт
Манай компаний амжилтыг төр засаг болон МХЭАХН-ээс “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”, Олимп, тив дэлхийн тавцанд өндөр амжилт гаргаж олимпийн аварга төрүүлэхэд оруулсан хувь нэмэр, хандив туслалцаа, "2009 оны Боксын Улсын Аварга шалгаруулах тэмцээн”-ийг ивээн тэтгэн хамтран зохион байгуулж боксын спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монголын Олимпийн Боксын Холбооноос "Хүндэт оргөмжлөл", мөн хамтран ажилладаг түнш байгууллагууд биднийг өндрөөр үнэлж нэр хүнд бүхий шагналаар шагнаж урамшуулсан нь манай хамт олны ажлын үр дүн юм.

Хаяг: УБ хот, СБД, Их тойруу-20, 11-р хороо Ардын эрхийн байр 323 тоот
Утас: 7010-0668, 9191-1753


 

Хаяг :
Хаяг: УБ хот, СБД, Их тойруу-20, 11-р хороо Ардын эрхийн байр 323 тоот
Утас :
91911753