Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : “Баясгалант өндөр хөхий” ХХК
Танилцуулага :

Манай байгууллага анх 2004 онд “Баянбулаг” нэртэйгээр  талх, нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсанаас хойш одоог хүртэл 15 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс хойш 2014 онд хувьчлагдаж “Баясгалант өндөр хөхий” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Анх байгуулагдахдаа нарийн боовны цехдээ 4 ажилчинтайгаар эхэлж байсан бол одоогийн байдлаар “Баясгалант өндөр хөхий” ХХК маань нарийн боовны цех, бейкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ явуулдаг 3 салбартай ба  30 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байна.
Манай байгууллага 20 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, 30 гаруй нэр төрлийн бейкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Ховд аймгийнхаа бүх сум орон нутаг мөн баруун аймгийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж ажиллаж байна. 
Манай байгууллага экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьж ажилладаг ба сүүлийн жилүүдэд Казакстан болон БНХАУ-д бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.
Манай байгууллагын амжилт: 
2007 он- оны шилдэг аж ахуйн нэгж байгууллага
2008 он- оны шилдэг татвар төлөгч байгууллага
2009 он- хэрэглэгчдийн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага
2012 он- стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж
2017 он- оны шилдэг аж ахуйн нэгж байгууллага
2018 он- Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүний шагнал зэрэг олон олон шагналыг хүртэж байсан.
Зээлийн Батлан Даалтын Сан, Азийн хөгжлийн банкны хамтарсан батлан даалттай зээл авснаар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг шинэ салбар нээн ажиллуулж үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн. Мөн үүний зэрэгцээ бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн ба богино хугацаанд 10 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болгож чадсан. Хүчин чадлаа нэмэгдүүлсэнтэй холбоотой зарим нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ Увс, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг баруун аймгууд болон Улаанбаатар хот руу их хэмжээгээр борлуулдаг болсон. Уг зээлийг авснаас хойш үйл ажиллагаа маань өргөжин сайжирсантай холбоотойгоор шагнал урамшуулал ч олонтоо хүртэх болсон. 
 
E-mail: Tsomkt@yahoo.com
Facebook: Баянбулаг бейкери  


    

Хаяг :
Хаяг: Ховд аймаг,  Жаргалант сум, Магсаржав баг, Баянбулаг НБЦ
Утас :
99990430