Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Ш.Бүжинлхам
Танилцуулага :

Манай компани нь  2009 онд худалдааны чиглэлээр байгуулагдсан бөгөөд 2014 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн БНХАУ-ын жилд 3800 км цахилгаан, холбооны кабелийн хамгаалалтын  хуванцар хоолой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг оруулж ирэн  ажиллаж байна.

Импортын бүтээгдэхүүнийг орлох цахилгаан утасны полиэтилен хоолойн KS C 8455:2005 стандартыг түр хэрэглэж байгаа бөгөөд “Стандартчилал, хэмжил зүйн газар”-т үндэсний стандарт болгохоор материалаа өгөөд байгаа болно.
 Бидний зорилго импортын ижил төрлийн бараатай өрсөлдөхүйц хэмжээний Монгол улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан , хэрэглэгчийн таашаалд нийцсэн , чанар өнгө үзэмж бүхий өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд түргэн шуурхай нийлүүлж, салбартаа тэргүүлэгч үндэсний үйлдвэрлэгч болох явдал юм.
Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн: CD кабель хамгаалалтын уян хоолой 16, 22, 28, 40, 50, 65, 80, 100 мм Үйлдвэр нь Баянзүрх дүүргийн  11-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн байранд байрлаж, нийт 18 ажилтан ажиллагсадтайгаар ажиллаж байна.
Харилцаа холбооны утас: 
-    Хуванцар хоолойд байрлах утас нь бүрэн холхих боломжтой ба үрэлтийн коэффициент бага байх тул цахилгааны утас оруулах үед цахилгаан утас гэмтэхгүй.
Ажил гүйцэтгэх үед: 
-    Уян хатан тул ороход тохиромжтой. Холболтын сэлбэг хэрэгсэл холбоход хялбар, ажил гүйцэтгэх зардал бага гардаг. 
Нугарамхай: 
-    Нугарамхай чанар сайн тул жижигхэн орон зайд ч гэсэн ажиллахад тохиромжтой хагарч, нугарахгүй.
Жин:
-    Цахилгаан утасны хоолой жин хөнгөн, тээвэрлэхэд болон ашиглахад тохиромжтой. Нэг боодол нь 50-100 метрийн урттай тул холбох хэрэгсэл бага хэрэглэгдэж, эдийн засгийн хэмнэлттэй. 
Бусад: 
-    Нягтаршил, бэхжилт сайн. Өнгө өөрчлөгдөж хувирахгүй, зэврэхгүй, хүйтэнд тэсвэртэй болно.


Утас: 9905-3471, 9918-1629, 9909-1137
И-мэйл: bujee_0671@yahoo.com
 

Хаяг :
УБ хот, Баянзүрх дүүрэг 11-р хороо
Утас :
99053471