Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : “ШЖМЖ” ХХК
Танилцуулага :

Миний бие О.Энхжаргал нь анх 1992-1995 он хүртэл Эрээн-Москвагийн чиглэлд ганзагын наймаа эрхэлж Налайх дүүргийн зах дээр төмс, ногоо, махны худалдаа эрхэлж байсан.

1995-2007 он хүртэл лангуу түрээслэн гурилын жижиглэн болон бөөний худалдаа явуулж, 2007 онд “ШЖМЖ” ХХК-г худалдаа үйлчилгээний зориулалтаар байгуулан ажиллаж байна. Мөн 2011 онд өөрийн хөрөнгөөр хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий барилга барьж ашиглалтанд оруулж, 2017 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн, бууз, баншны үйлдвэрлэл, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж ирлээ. 
Энэ хугацаанд тус компани нь 2011 онд Монголын Шилдэг ажил олгогч эздийн “Есөн эвт” холбоо ТББ-аас “Шилдэг байгууллага” өргөмжлөл, 2015 онд Монголын хүнсний худалдаа үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг судлах төвөөс “Топ стандарт” цом өргөмжлөлөөр шагнагдаж байсан.
Зээлийн батлан даалтын сангаас 2018 онд Азийн хөгжлийн банктай хамтарсан эх үүсвэртэй батлан даалт төслийн зээл авсан бөгөөд үйлдвэрлэлийн зориулалттай барилга барих, тоног төхөөрөмжөө шинэчлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зорилт тавин ажилаж байна.


УТАС : 9616-1758, 9984-2549

    

Хаяг :
Налайх дүүрэг, 1-р хороо, 1б гудамж , 4 тоот 
Утас :
96161758