Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Р.Багахүү
Танилцуулага :

2014 оны 9-р сард гэрийнхээ нэг өрөөг ажлын байр болгон тохижуулан арьс ширэн эдлэлийн цех нээж, нэг туслах ажилтны хамтаар паспорт, иргэний үнэмлэхний хавтас, эр, эм түрүүвч, тэлээ зэрэг 10 гаруй нэр төрлийн арьсан эдлэл үйлдвэрлэн эхэлж байв.

Бид 2015 оны 7-р сард тусдаа ажлын байр түрээслэж, ажилчдын тоогоо 2-оор нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, 30 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг болсон ба 4 дэлгүүр, хэд хэдэн хувиараа бизнес эрхлэгч нарт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болсон. 
2017 оны 11-р сараас Зээлийн Батлан Даалтын Сан, Азийн хөгжлийн банкны хамтарсан батлан даалттай бизнесийн зээлэнд хамрагдаж, 80 сая төгрөгийн зээлээр 70 гаруй хувь буюу 60 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, 10 гаруй сая төгрөгийн түүхий эд, материал, барааны төрөл өргөжин тэлсэн ба ажилчдын тоогоо ч 8-аар нэмэгдүүлсэн. Ингэснээр бүтээгдэхүүний борлуулалтын суваг нэмэх шаардлагатай болсон тул нэрийн дэлгүүр нээж ажиллуулж эхэлсэн ба “Bagaa souvenir” бэлэг дурсгалын дэлгүүр нь Драгон авто терминалын 1 дүгээр давхарт байрладаг. Тус зээлд хамрагдсанаар “Bagaa” брендийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний төрөл нэмэгдэхээс гадна хамгийн чухал нь зориулалтын тоног төхөөрөмж ашиглаж байгаа тул бүтээгдэхүүний чанар маш их сайжирсан. 
Одоо бид борлуулалтын сувагаа дахин өргөжүүлэх /УИД болон хотын төвд салбарлах/ маркетинг зар, сурталчилгаа буюу хэрэглэгчид таниулан сурталчлах тал дээр анхааран ажиллаж байна.
Бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа Азийн хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан мөн Худалдаа хөгжлийн банкны хамт олонд гүнээ талархаж байна.

ХАЯГ: Баянгол дүүрэг, 4-р хороо, 66-р байр, 2 орц 
УТАС : 9499-1414
ИМЭЙЛ :mongolbeleg @yahoo.com
ФЕЙСБҮҮК :BagaaBaganaa

 
 

Хаяг :
ХАЯГ: Баянгол дүүрэг, 4-р хороо, 66-р байр, 2 орц 
Утас :
94991414