Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : Номт наран сургууль
Танилцуулага :

Номт наран сургууль

Япон, Монголын хамтарсан сургалттай ерөнхий боловсролын Номт наран сургууль нь анх 2016 онд байгуулагдаж байсан ба нийгмийн хариуцлага, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаар 2019 оны шилдэг төрийн өмчийн бус сургуулиар шалгаран, салбартаа тодорхой нэр хүндийг хүлээн ажиллаж байна.

Япон, Монгол хамтарсан нийт 65 багш ажилчинтай ба бага болон бүрэн дунд, суурь боловсролын цөм хөтөлбөрийг нэмэлт сургалтын хамт хэрэгжүүлдэг. Мөн Япон хэлийг бага ангиас нэмэлтээр, 6-р ангиас гүнзгийрүүлэн судалдаг ба Англи хэлийг 4 дүгээр ангиас нь эхлэн заадаг. Дунд ахлах ангид нь сурагч нэг бүрт мэргэжлийн гүнзгийрүүлсэн чиг баримжааг олгон Япон улсын их дээд сургуульд элсэн суралцах боломжийг нээж өгдөг давуу талтай бөгөөд нийт төгсөгчдийн 60 гаруй хувь нь Япон улсын их дээд сургуульд суралцаж, амжилт үзүүлсээр байна.  Үндсэн хөгжүүлэх нэмэлт 3 төрлийн сургалт явуулдаг ба өдрийн нэг ээлжтэй, өглөө 08:10-16:30 хүртэл хичээллэдэг. Япон хэлийг 1-р ангиас, англи хэлийг 4 дүгээр ангиас заадаг.
Үндсэн сургалт: Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн дагуу хичээлүүд орно. Хөгжүүлэх сургалт: Төгөлдөр хуур, хийл, уран зураг, соробан, бийрэн бичлэг (үндэсний бичиг, ханз), шатар, бейсбол, кэндо, таеквондо, ширээний теннис болон бүжгийн дугуйлангууд багтдаг. 
Нэмэлт сургалт: Бага анги гэрийн даалгавар /1-3 дугаар ангид гэрийн даалгавар өгдөггүй/, дунд анги гэрийн даалгавар + давтлага, ахлах анги мэргэжил сонголтын дагуу сонгон гүнзгий гэж явагддаг. Хийл хөгжмөөс бусад бүхий л сургалт хөгжүүлэх дугуйлангууд сургалтын төлбөртөө багтсан байгаа. Завгүй эцэг эхчүүдэд зориулан 16:30-аас 19:00 цаг хүртэл “After school” ажилладаг.

Хаяг:  Баянгол дүүрэг, 4-р хороо, 25-р эмийн сан, Кёкүшю цамхагийн баруун урд
Утас: 9019-0001, 9033-0001, 8044-0001 
Цахим хуудас: https://naran.edu.mn/   
Фэйсбүүк: Номт наран сургууль
Цахим шуудан: info@naran.edu.mn

Хаяг :
Баянгол дүүрэг, 4-р хороо, 25-р эмийн сан, Кёкүшю цамхагийн баруун урд
Утас :
90190001