Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : Д.Энх-Амгалан
Танилцуулага :

Манай цэцэрлэгийн сургалтууд нь хүүхэд бүрийн сурах сонирхолыг хөгжүүлэхэд чиглэсэн сонирхолтой, зугаатай хэлбэрээр явагддаг. Бага наснаас нь бие даасан чөлөөт сэтгэгч болон хөгжихөд аюулгүй найдвартай итгэл төрүүлэхүйц орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэдэгт бид итгэдэг. 
Манай цэцэрлэг хүүхдийг сэтгэлзүйн тайван  орчинд чөлөөтөй сэтгэн бодож аливаа юмны учрыг олох асуулт тавихыг нь дэмжин хөгжүүлж байдаг. Багш нар маань асуудлыг эв зүйгээр шийдвэрлэн зохицуулах өндөр мэдлэг ур чадвартай. Ингэснээр бие биеэ хүндэлсэн , сэтгэлээ нээсэн найрсаг харилцааг бий болгож чаддаг юм.
Сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтын агуулга:
“Сараанцэцэг“цэцэрлэгийн сургалтын гол агуулга нь хүүхэд бүрийн хувийн чанарт тохирсон хүүхдийн хэрэгцээнд нийцсэн оюун ухаан, бие бялдар, нийгмийн, сэтгэлзүйн шаардлагад тохирсон хичээлүүд ордог.  Хичээл тус бүр хүүхдийн сонирхол, сониуч занг хөдөлгөсөн, тэдний нууц авъяасыг нээхэд түлхэц хөшүүрэг болдог. Бага насны хүүхдүүд амьдралын наад захын мэдлэг чадварт өдөр тутам суралцсаар байдаг. Сургалтын хөтөлбөр нь хүүхэд төвтэй хөгжүүлэх үйл ажиллагааг эрхэмлэж, шинийг олж мэдэх гэсэн танин мэдэхүйн хүсэл сонирхол, хэрэгцээнд тулгуурлан өөрөө өөртөө үйлчлэх насанд хүрэгчидэд болон найз нөхөдтэйгөө хамтран ажиллах ,асуудлыг шийдэхэд суралцана. Дараах нийгэмшихүйн чадваруудыг эзэмшинэ. Үүнд: 
•    Тусламж хүсэх, бусдад туслах
•    Өөрийн санал бодлоо илэрхийлэх
•    Бусадтай хамтран ажиллах
•    Бусдын ялгаатай өөр байдлыг хүндэтгэх
•    Хариуцлага хүлээж сурах
•    Өөрөө өөрийгөө болон орчин тойрноо хүндэтгэх
•    Хувийн сахилга батыг төлөвшүүлэх
•    Бие даасан үйл ажиллагаанд суралцах
Зээлийн Батлан даалтын сан “Азийн хөгжлийн банк”-ний хамтарсан батлан даалттай зээл авснаар эрхлэгч, хүүхдийн хувцас солих өрөөг тохижуулж, багш, хүүхдийн хувцасны шкафыг сүүлийн үеийн стандартад нийцсэн өнгө, үзэмж сайтай материал, загварын дагуу захиалгаар хийлгэлээ. Мөн улирал тутамд “Шүд эрүүл бол бие эрүүл” аян зарлаж эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж ажилласаар байна.

Хаяг:  Хан-уул дүүрэг 11-р хороо, Зайсан, Blue sky хотхон 44г-01
Утас: 8806-0608
Цахим шуудан: sun_amgalan@yahoo.com 
Фэйсбүүк: Saraan tsetseg tsetserleg


 

Хаяг :
Хан-уул дүүрэг 11-р хороо, Зайсан, Blue sky хотхон 44г-01
Утас :
88060608