Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : РТТ ХХК
Танилцуулага :

“РТТ” ХХК

Рема Тип Топ ХК (Герман) - 1923 онд ах дүү Отто болон Вилли Грубер нарын үүсгэн байгуулсан, өдгөө 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг элэгдэл хамгааллын бүтээгдэхүүн, дугуй болон конвейерийн засварын материал үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч, зөвлөгч, салбартаа тэргүүлэгч, дэлхийн шилдэг компаниудын нэг. 

Анх унадаг дугуйн олгой засварын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бол өнөөдөр бүх төрлийн хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийн салбарт (нэн ялангуяа уул уурхайн болон цемент үйлдвэрлэлийн салбар) хэрэглэгдэж буй резинэн бүтээгдэхүүнүүдийн засварын өндөр чанартай материал, машин тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байгууллага болжээ. Резинэн бүтээгдэхүүн гэдэгт бүх хэмжээний дугуй, конвейерийн тууз, шигшүүрийн тор, резинэн доторлогоо зэрэг багтана. 

РТТ ХХК нь 1998 оноос хойш “РЕМА ТИП ТОП” ХК‐ийг Монгол улсад төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд олон улсын стандартыг хангасан засвар, үйлчилгээг РЕМА ТИП ТОП технологийн дагуу чанарын өндөр түвшинд тасралтгүй үзүүлж байна.

2018 онд “ТИП ТОП ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”‐ийг ашиглалтанд оруулахаар зорин ажиллаж байгаа бөгөөд манай төв нээгдсэнээр:
• R14‐өөс R57 хүртэлх хэмжээтэй бүх төрлийн дугуй засвар
• Бүх төрлийн булыг резинэн болон керамик хуягаар шинээр хуяглах үйлчилгээ
• Бүх төрлийн төмөр гадаргууг элэгдэлээс хамгаалах үйлчилгээ
• Бүх төрлийн конвейерийн туузыг халуун болон хүйтэн аргаар холбох, засварлах үйлчилгээ
• Дугуй засварчин, бигнүүрчний (vulcanizer) мэргэжлийн сургалтын үйлчилгээ зэргийгМонгол улсад анх удаа олон улсын стандартад нийцүүлэн нийтэд хүргэж эхлэх юм.

ДУГУЙ ЗАСВАР
Бид Монгол улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн технологийн дугуй засварын үйлчилгээг үзүүлж эхэлсэн байгууллага юм. Өнөөдрийн байдлаар унадаг дугуйнаас эхлэн уул уурхайн R35 хүртэл хэмжээтэй дугуйг найдвартай засварлаж байна. 

КОНВЕЙЕРИЙН ТУУЗ ЗАСВАР
Салбарынхаа чигийг тодорхойлойгч, шалгарсан “Рема Тип Топ” технологийн дагуу, чанарын өндөр түвшинд конвейерийн тууз засварлах, нөхөх, холбох зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

ЭЛЭГДЭЛ ХАМГААЛАЛ
“Рема Тип Топ” компани нь метал гадаргууг зэврэлт, элэгдэл болон бүх төрлийн химийн бодисын үйлчлэлээс хамгаалах бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Бид бүх төрлийн булны резин болон
керамик хуяг, ган хоолойн доторлогооны материалууд, тээрмийн машины резинэн хуяг зэрэг олон төрлийн хамгаалалтын материалуудыг таны захиалгаар нийлүүлнэ.

ХУДАЛДАА
Хотын А зэрэглэлийн бүсэд 150 м² талбай бүхий худалдааны төвд дугуй болон конвейерийн тууз засварын материал, тоног төхөөрөмжүүд болон Cofra брэндийн ажлын гутал худалдахаас гадна, захиалгаар нийлүүлдэг.

ЗӨВЛӨХ, ҮЙЛЧЛЭХ
Бид харилцагч, үйлчлүүлэгчиддээ дугуй засвар, конвейерийн тууз засвар, шигшүүрийн
машин, элэгдэл хамгаалал болон метал зайлуулагчийн чиглэлээр мэргэжлийн түвшинд
зөвлөдөг

СУРГАЛТЫН ТӨВД
Харилцагч байгууллагууд болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг засварчидад дугуй засвар, конвейерийн тууз засварын онол болон дадлага хосолсон сургалт явуулдаг. 

ГЕРМАН УЛСАД
Байнгын харилцагч байгууллагынхаа мэргэжлийн засварчид, инженерүүдийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад анхан шатны болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд жил бүр хамруулдаг. 1998 оноос хойш давтагдсан тоогоор нийтдээ 300 орчим мэргэжлийн засварчдыг бэлтгэн сургажээ.

АЖЛЫН БАЙРАН ДЭЭР
Харилцагч байгууллагынхаа захиалгаар, түүний хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлын байран дээрх онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулдаг.


Утас: 7000-1110, 9191-5746
Имэйл хаяг: info@rtt.mn
Вэбсайт: www.rtt.mn

Хаяг :
УБ хот Их тойруу 63, Сансарын тунель, Тип Топ төв
Утас :
70001110