Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Марал дизайн ХХК
Танилцуулага :

Марал дизайн ХХК нь 2015 оны 4-р сард байгуулагдан арьс, арьсан эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааг амжилттай эрхлэн явуулж байгаа хэрэглэгчдийн танил болсон үндэсний брэнд үйлдвэрлэгч билээ. Анх гэр бүлийн хөдөлмөрөөс бий болон үүсч, БНСУ-д 9 гаруй жил ажиллан суралцахдаа томоохон брэнд компаниудын цүнх, түрийвч зэрэг арьс эдлэлийн эцсийн бүтээгдэхүүний гүйцэтгэгч үйлдвэрээр ажиллан туршлага хуримтлуулсан компани юм. 
Бид өөрсдийн чадвар туршлага дээр тулгуурлан Монгол улсад дэлхийн брендийн загвар чанартай дүйцэхүйц эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн бий болгохоор зорьж ажилладаг.
Марал брэндийн бүтээгдэхүүнээ өөрийн нэрийн дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэхээс гадна Монголын томоохон компаниудтай хамтран ажиллан тэдний хүсэл зорилгод нийцсэн бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай бүтээгдэхүүний онцлог нь Монголдоо хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглан үйлдвэрийн бүхий л шатны дамжлагаар боловсруулалт хийн чанар загварыг эрхэмлэн 100 хувь үхрийн арьсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг.
Марал дизайн ХХК нь Монголын жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогыг дэмжин нийгмийн хариуцлагыг ухамсарлан ажилладаг болно.
Манай хамтран ажилладаг байгууллагууд: Голомт банк, Хас банк, Юнител групп, Мобисом корпораци, КэйПиЭмЖи аудит, МУИС бренд дэлгүүр, Нүүдэлчин групп ХХК, Ард даатгал ХХК, Эрдэнэт фүүдс ХХК.
 
МАРАЛ БРЭНДИЙН ОНЦЛОГ
Орчин үеийн хэв загвар, өнгө үзэмж бүхий цүнх түрийвч хийх. Европын загваруудтай дүйцэхүйц бүтээгдэхүүн гаргахыг эрмэлздэг. Бараа бүтээгдэхүүнээ аль болох нягт нямбай хийж, чанартай гүйцэтгэхийг хичээн ажилладаг. Бараа материалаа Солонгос улс болон Хятадын Гуанжу улсуудаас чанартай сайныг нь сонгон авч Японы ҮКК брэндийн тоноглол болон цахилгааныг ашигпадаг. 
 
МАРАЛ БРЭНДИЙН ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХЭТИЙН ЗОРИЛТ
-     Арьс, арьсан эдлэлийг хөгжүүлэх
-     Цүнх болон түрийвчийг дотооддоо болон дэлхийн зах зээлд худалдаалах
-     Гутал, бэлэн хувцас хийн бүтээгдэхүүнээ өргөжүүлэх
-     Марал брэндээр хотын өнгө үзэмжийг чимэх
 
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДАВУУ ТАЛ
-     Бүх бүтээгдэхүүндээ 1 жилийн баталгааны карт дагалдуулдаг.
-     Албан байгууллага болон хувь хүний сонирхсон өнгө, хүссэн загвар, материалаар захиалга авч хийж гүйцэтгэдэг.
 
Хаяг: Баянгол дүүрэг, 6-р хороо, 87/3 
Утас: 9910-4513, 9910-4516
Цахим шуудан: maraldesign.m@gmail.com 
Фэйсбүүк: Maral
 
 
 

Хаяг :
Баянгол дүүрэг, 6-р хороо, 87/3 
Утас :
99104513