Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : Цэлмэг Од XXК
Танилцуулага :

“Цэлмэг Од” XXК

“Цэлмэг Од” XXК 2004 онд байгуулагдаж оффсет хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Бид 2018 оноос шошго хэвлэлийн салбарт дэлхийн жишигт нийцсэн, Монгол Улсад урьд өмнө нь нэвтрээгүй байсан интермиттент технологийг амжилттай нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Ингэснээр бид хэрэглэгчиддээ захиалгын уян хатан тоо хэмжээ, материалын өргөн сонголт болон өнгөний илүү их нягтралтайгаар шошго хэвлэлийн үйлчилгээг авах боломжийг олгож байна.
Манай компани 2018 онд ЭКО ЛАБЕЛЬ шошго хэвлэх үйлдвэрийг ашиглалтанд оруулж, шошго хэвлэлийн салбарт бүх төрлийн цавуутай, цавуугүй цаас, полиэтилин материал, ВОРР, ОРР, РР, РЕТ, РЕ, РVС зэрэг материалууд дээр хүйтэн болон халуун 2 төрлөөр алт, мөнгөн фойл дарах, лак, ламинат бүрэлт хийх зэргээр ус ундаа, жүүс, архи, вино, шар айраг, гоо сайхны бүтээгдэхүүн, мах, гурилан бүтээгдэхүүн болон бусад бүх төрлийн бүтээгдэхүүний    шошгыг хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна.


Утас: 9903-3325, 9917-7234, 9916-6302
Фэйсбүүк: @tselmegodshoshgo 
И-мэйл: ecolabel@yahoo.com 

Хаяг :
Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Тайнь 5-р гудамж, 117 тоот
Утас :
99033325