Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Төгс Дардас ХХК
Танилцуулага :

Төгс Дардас ХХК нь 2010 онд принтерийн хорны худалдаа, засвар үйлмилгээний чиглэлээр байгуулагдаж байсан бөгөөд 2011 оны 1-р сараас эхлэн "Хор шинээр угсрах, боловсруулах” жижиг үйлдвэр байгуулан НР, САNОN, LЕNОVО, SAMSUNG, ХЕRОХ зэрэг дэлхийд танигдсан хэвлэх, хувилах төхөөрөмжүүдэд тохирох  МАСТЕР брэндийн МОНГОЛ ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭСЭН бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, хэрэглэгчдийн сайшаалыг хүртсэн билээ.

2014 оноос эхлэн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэн олон улсын жишигт нийцсэн 2 зэрэгцээ шугам бүхий 16 ажилтантай, өдөрт 300-350 ширхэг хор үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулсан. Шинэ шугам ашиглалтанд орсноор бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэнээс гадна, нэмэлт үйлчилгээнүүдийн цэс ч өргөссөн юм. Бид хорны дүүргэлт, угсралт, чанар шалгах, савлан бэлтгэх болон судалгаа хөгжүүлэлт гэсэн 5 хэсгээс бүрдсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ПРИНТЕРИЙН ХОРНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ
Манай үйлдвэр нь принтерийн хорыг үйлдвэрлэхэд шаардлагтай картридж, дүрсний бул, хор хусагч, резинэн ир, зөөлөн бул, соронзон бул зэрэг 20 гаруй эд ангиудыг албан ёсны үйлдвэрлэгчдээс татан авч дотооддоо угсарч, тусгайлсан шалгуураар тестлэн, Монгол тайлбар, шошготойгоор цэвэр органик савлагаагаар савлан хэрэглэгчдэд хүргэдэг. Эд ангиудыг шинээр угсарахдаа хамгийн өндөр нийцэл бүхий дүрсний бул, нунтаг хорыг ашигладаг нь хорны гаралтыг жигд, тод болгон хор нь боломжит их хуудсаар хэвлэж одоогоор төрийн болон хувийн хэвшлийн 300 орчим байгууллага өдөр тутмын хэрэглээндээ Мастер брэндийн хорыг тогтмол хэрэглэж байна.

ХЭВЛЭГЧ, ХУВИЛАГЧ МАШИНЫ ХУДАЛДАН АВАЛТЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Хэрэглэчдийнхээ хэрэгцээнд тохирсон /НЭГ ХУУДАС ХЭВЛЭХ/ өртөг багатай, эвдрэл гэмтэлгүй урсгал зардал хямд ухаалаг, үр ашигтай хэвлэгч, хувилагч машин худалдан авахад нь зөвлөгөө үзүүлдэг болсон нь хэрэглэгчдэд бодит үнэ, хэмнэлтийг бодоход хялбар болгож өгч байна.

ПРИНТЕРИЙН ХОР ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ
Хэрэглэж дууссан принтерийн хорыг хэрэглэгчид шууд хаядаг бөгөөд энэхүү хаягдал нь жилд 5,568,000мЗ бүхий овор хэмжээтэй болж байгаль 100-1000 жилд шингэж байна. Гэвч принтерийн хорны эд ангиуд нь дахин боловсруулж ашиглах, үндсэн хуванцар нь 5-8 удаа ашиглах боломжтой байдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хорыг дахин боловсруулж ашиглах нь түгээмэл болоод байна.
Принтерийн хорыг дахин боловсруулна гэдэг нь хэрэглэгдэж дууссан хорыг буцаан авч 3 эд ангийг дахин ашиглаж, 2 эд ангийг ахин боловсруулж, 8 эд ангийг шинээр сольж, нунтаг хорны дүүргэлт хийн савлан зах зээлд нийлүүлэхийг хэлнэ. Бид хэрэглэгчдээс хэрэглэж дууссан хорыг буцаан авч дахин боловсруулалт хийн 30% хямд үнээр нийлүүлж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн үйлчилгээг зогсоосон байдаг. Учир нь принтерийн нунтаг хор нь хүний биед хортой бөгөөд оффист цэнэглэснээр орчин бохирдуулах, мөн харшил, гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит үүсэх зэрэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг.
Бид дуудлагаар принтерийн хорыг цэнэглэх үйлчилгээг үзүүлдэггүй бөгөөд өөрийн үйлдвэрийн байрандаа зориулалтын төхөөрөмжөөр илүүдэл хорыг асгаж, цэвэрлэн эд ангиудыг шалган үзэж цэнэглэдэг. Мөн цэнэглэсэн хор бүрийг нэг бүрчлэн тохирох принтерээр хэвлэж чанарыг шалгаж нарны гэрлээс хамгаалах хийтэй хар уут, доргилтоос хамгаалсан хийтэй уут зэрэгт хийж хэрэглэгчдэд буцаан хүргэж өгдөг.

ХЭВЛЭГЧ, ХУВИЛАГЧ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
Манай мэргэшсэн инженерүүд хэвлэгч, хувилагч төхөөрөмжийн гэмтлийг засварлах, урсгал засвар хийх, төхөөрөмжийн ашиглалт, ажиллагааны талаар зөвөлгөө өгдөг. Урсгал үйлчилгээ гэдэг нь жилд нэгээс хоёр удаа хэрэглэгчийн хэвлэгч, хувилагч төхөөрөмжүүдийг өөрийн засварын төвд авчирч цэвэрлэгээ үйлчилгээ, шаардлагатай эд ангийг тослох, элэгдсэн бол солих зэрэг үйлчилгээнүүд багтана. Тус үйлчилгээг авсанаар принтерийн эвдэрч гэмтэх нь багасч эдэлгээний хугацаа уртсах талтай. Гэмтсэн төхөөрөмжийг  засварлаад эвдрэлийн түүх хөтөлж, түгээмэл шалтгааныг тодруулан, эвдрэлийг багасгах арга хэмжээ авснаар та бүхэнд хэмнэлт бий болох юм.

Хаяг: Баянгол дүүрэг 20-р хороо Мастер тонер хорны үйлдвэр 
Утас: 7735-8888, 9908-6059
И-мэйл: info@mastertoner.mn 
Вэбсайт: www.mastertoner.mn


 

Хаяг :
Баянгол дүүрэг 20-р хороо Мастер тонер хорны үйлдвэр 
Утас :
77358888