Салбар : Хөдөө аж ахуй
Үйлдвэрийн нэр : Өглөгчийн хэрэм ХХК
Танилцуулага :

“ӨГЛӨГЧИЙН ХЭРЭМ” ХХК

“Өглөгчийн хэрэм” ххк нь 2003 онд Торгон - ур ххк-ний 5-р бригадын бааз суурь дээр арван ажилтны хамт газар тариалангийн 1301.6 га эргэлтийн талбай, турээсийн 243.0 га-д үр тарианы уйлдвэрлэл эрхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Жилд 800-1200 га талбайд үр тариа тариалж 900,0-1400,0 тн ургац хурааж, 650-950 га талбайд уриншийн боловсруулалт хийж байна. АНУ-ын УМ08АҮ услалтын системийг 2008 онд 100 га газар суурилуулснаар эхэлсэн. Усалгаатай газар тариаланд тарималын нэр төрөл, сэлгээг олшруулахаар улаан буудай, эрдэнэ шиш, рапс зэргийг тариалж тарималын ээлжит сэлгээг бий болгон ажиллаж байна. Мөн усалгаагүй газар тариаланд ганц тэсвэртэй халалт даадаг, чанар сайтай буудайн сорт болох ОХУ-ын Алтайский - 50 сортын улаан буудайг тариалж 10*18 цн ургац авч байна. Сүүлийн жилүүдэд ургац алдагдлын гол шалтгаан болсон таримал ургамлын өвчлөлтийн эсрэг арга хэмжээ аван ОХУ-аас үр ариутгагч Булат-ыг авч хэрэглэснээр тодорхой үр дүн өгөн харуу мэтийн хор хөнөөлт өвчлөлийг бүрэн таслан зогсоосон нь үрийн чанар болон зах зээлд бүтээгдэхүүн гаргахад дөхөм болсон. Хог ургамлын эсрэг дорвитой арга хэмжээ аван ОХУ болон БНХАУ-аас таримлын хор болох Пума супер, Алмазис, Бутили эфир -2,4 д -г авч ашигласан нь өндөр үр дүн өгөн, жилээс жилд га тутмаас авах ургац өсч байна.
Манай компани нь цаашид газар тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ард олны хүнсний хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдэхүунээр хангахад тус нэмэр болох чиглэлээр үйл ажиллагаагаа улам сайн явуулах болно.
Сүулийн жилүүдэд ажлын амжилтыг төр засаг, сум орон нутгийнхан хамтран өндрөөр үнэлж 2010 онд Дархан-Уул аймгийн "Аймгийн шилдэг тариаланч байгууллага,  2011    онд Дархан-Уул аймгийн "Нийгмийн сайн сайхны төлөө хамт олон”, 2012     онд Нийгмийн даатгалын байгууллагын "Найдвартай шимтгэл төлөгч", 2014 онд Дархан-Уул аймгийн “Тэргуүний татвар төлөгч”-өөр тус тус шалгарсан. 
Утас: 9911-2580, 9900-5698 
Цахим шуудан: enkhjargal08@yahoo.com    
Фэйсбүүк : Өглөгчийн Хэрэм ХХК. Oglogchiin Kherem Co LTD

Хаяг :
Дархан-Уул аймаг Хонгор сум
Утас :
99112580