Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Монте мебель ХХК
Танилцуулага :

“МОНТЕ МЕБЕЛЬ”ХХК

“МОНТЕ МЕБЕЛЬ”ХХК нь анх 2009 онд байгуулагдсан. Тавилгын  үйлдвэрлэл,  худалдааны  чиглэлээр үйл  ажиллагаа  явуулдаг. Тус  компани  нь  одоогоор  12  хүнийг  үндсэн  ажилчнаар , 14  хүнийг орон  тооны  бус  ажилчнаар  ажиллуулж,  нийт  25 хүнийг  ажлын  байраар  хангаж  байна.
Манай компани БНХАУ-ын Бээжин Гуанжоү хотуудаас классик , модерн загварын гэр ахуйн тавилгуудыг өргөн сонголттойгоор импортлон Эрдэнэт хотынхоо хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нь тулгуурлан бүх төрлийн буйдан, тавилгыг чанарын өндөр түвшинд хямд үнэ , өргөн сонголттойгоор захиалгын дагуу болон шууд худалдаанд гарган үйлдвэрлэж байна. Эрдэнэт хотод “МОН МЕБЕЛЬ” нэртэй тавилгын дэлгүүр ажиллуулдаг. Мөн Булган аймгийн төв болон сумдаар ХААН , ХАС , Капитрон ,Төрийн банктай хамтран банкны лизингээр бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг. Одоогоор тус компаний санхүүгийн үйл ажиллагаа хэвийн ашигтай ажиллаж байгаа.
БНХАУ-ын үйлдвэр, худалдаачдаас түүхий эд материалыг худалдан авдаг. Зарим нэр төрлийн түүхий эд материалыг Монголын худалдаачдаас худалдан авч байгаа. Цаашид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ тоо, нэр төрлийг олшруулан ажлын байрыг тодорхой хувиар нэмэгдүүлж хэрэглэгчиддээ чанартай, хямд өртөгтэй тавилга болон буйданг сэтгэл ханамжийн баталгаатай хүргэхийн төлөө чармайн ажиллаж байна.
Бид Зээлийн Батлан Даалтын сан, Азийн Хөгжлийн Банкны хамтарсан батлан даалттай зээл авч тоног төхөөрөмж , түүхий эд материал худалдаж авсан. Тухайн тоног төхөөрөмжөө сайжруулснаар бүтээгдэхүүний чанар үйлдвэрлэл хүчин чадал нэмэгдэж, бүтээгдэхүүний нэр төрөл олширсон. Мөн түүхий эд, материалаа нөөцтэйгөөр татан төвлөрүүлсэнээр үйлдвэрлэлийн байнгын үйл ажиллагаа сайжирч,  дунджаар борлуулалтын орлого нэмэгдсэн. Үйлдвэрлэл эрхэлж байгаа компанийг маш бага хүүтэй боломжийн төлөлттэй зээл олгож байгаа нь бидний үйл ажиллагаанд маш эерэг нөлөө үзүүлж байгаа. Бидний  үйл  ажиллагааг  дэмжин  ажилласан  Зээлийн  Батлан  Даалтын  Сан болон Азийн Хөгжлийн Банкны  хамт олонд  талархаж  байна. Цаашид  импортлох  бүтээгдэхүүнийг  Монголдоо  үйлдвэрлэж хэрэглэгчдэд  хямд  чанартай   бараа  үйлчилгээ  хүргэж  ажиллахын  төлөө  чармайн ажиллах  болно. 

 Утас: 9449-0840, 9449-0850, 9449-0855         
Цахим шуудан: montemebel6@gmail.com 
Фэйсбүүк: Monte Mebel

Хаяг :
Орхон аймаг, Баянөндөр сум, Уртын гол баг, Баянзам 9-25 тоот
Утас :
94490840