Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : Эм Жи Эл Дизайн ХХК
Танилцуулага :

MGL Design ХХК нь 2003 оноос зар сурталчилгаа, график дизайн хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид 10 жилийнхээ ойн хүрээнд тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэлийг шат дараатайгаар хийж, дэлхийд тэргүүлэгч Heidelberg брэндийн 5 өнгийн хэвлэх машин, Япон цаас, будаг ашиглан Horizon брэндийн бүрэн автомат хэвлэлийн дараах тоног төхөөрөмжүүдээр Европ стандартын ханган ажиллаж байгаа нь харилцагч үйлчлүүлэгчдийн маань сэтгэл ханамжаар баталгаажиж байдагт урамтай байдаг. “Бид таны бодол дахь ертөнцийг бодит болгоно” уриан дор бүтээлч, шинэлэг сэтгэхүйтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг мэргэжлийн хамт олныг бүрдүүлэн дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг эрхэмлэн Монгол улсын хөгжил дэвшилд өдрөөс өдөрт хувь нэмрээ оруулж байна. 
Хэвлэлийн үйлдвэрлэлийн түүхий эд материалыг үйлдвэрлэгч улсаас нь шууд гэрээлэн авдаг тул өргөн сонголт, уян хатан нөхцөл, шилдэг чанарыг цогцоор нь хүргэж чаддаг нь бидний давуу тал. 
Алсын хараа: Монголын хэвлэх үйлдвэрийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч компани болох. 
Эрхэм зорилго: Монгол улсынхаа хурдацтай хөгжил дэвшилд хөл нийлүүлэн урагшилж, чадварлаг мэргэжилтнүүд, дэвшилтэт технологид тулгуурлан чанартай, өнгө дизайны цогц шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэн, үнэнч түншлэлийг эрхэмлэн, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг найдвартай ханган тэргүүний сонголт нь байна.

Утас: 7555-7575, 9911-2933, 9111-2933, 9011-2933
Фэйсбүүк: MGLDesignllc
Цахим хуудас: www.mgldesign.mn 
 

Хаяг :
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Шарав-1
Утас :
75557575