Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Мэргэн сонголт пүү
Танилцуулага :

Иргэн Д.Пүрэвцэдэн нь 2004 оноос эхлэн мужааны цех ажиллуулж эхэлсэн бөгөөд 2015 оноос “Мэргэн сонголт пүү” нөхөрлөл байгуулж, бүх төрлийн модон эдлэлийг хүмүүсийн захиалгаар хийх буюу өөрөө хийж, зах зээлд нийлүүлж ирсэн. Анх үйлдвэрлэл явуулж байхдаа цөөн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан, улмаар хэрэглэгчдийн танил болсноор бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга өсөн нэмэгдсээр байна. 
2006 онд Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаанд оролцон шилдэг мужаанаар шалгарч байсан туршлагатай хамт олон юм. 2009 оноос эхлэн “Монголд Үйлдвэрлэл хөгжүүлье” төсөлтэй хамтран ажилласан. Мөн манай үйлдвэр нь тоног төхөөрөмж сайтай, ажиллах хүч, ажлын дадлага туршлагатай баг бүрдүүлж чадсан. Түүхий  эдээ ихээр нөөцөлж авдаг нь ихээхэн хэмжээний захиалга авахад эерэг нөлөөтэй байдаг. Иймээс хэрэглэгчдийн эрэлтийг бүрэн хангах боломжтой байна. Мөн аймгийн барааны зах дээр борлуулалтын төвтэй.
“Мэргэн сонголт пүү” нөхөрлөл нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн өнгө үзэмж бүхий модон эдлэлийг чанартай үйлдвэрлэж, бизнесийн салбарт өөрийн байр суурийг баттай хадгалж, цаашид улам өргөжүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, ашиг орлогоо нэмэгдүүлэн бизнесээ өргөжүүлэх зорилготой ажиллаж байна.
“Мэргэн сонголт пүү” нөхөрлөл нь иж бүрэн тавилгатай, сийлбэртэй 6 ханатай гэр үйлдвэрлэж, Герман улс руу гаргасан. Одоо 1 сийлбэртэй гэр ажлын байранд борлуулахаар хадгалагдаж байна.
Анх үйлдвэрлэл явуулж байхдаа цөөн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо хэрэглэгчдийн танил болсноор бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга өсөн нэмэгдэж, аймгийн барааны захын дэргэд бүтээгдэхүүнээ борлуулах нэрийн барааны дэлгүүртэй болсон.
Зорилт: 
-    Чанартай түүхий эдийг үнийн өсөлтөөс урьдчилан бэлтгэн нөөцөлж авах 
-    Чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх 
-    Ур чадвараа байнга сайжруулах, төслөөс зохиогдсон сургалтанд тогтмол хамрагдах
-    Өрхийн орлогоо нэмэгдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж ажиллах
“Мэргэн сонголт пүү” нөхөрлөлийн гол бүтээгдэхүүн хаалга, ор, шкафнууд аймгийн төв болон сумын төвийн нийт иргэдэд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа ба цаашид энэ нь нэмэгдэх хандлагатай байна.

Хаяг: Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт баг 2-69
Утас: 9548-4074, 8860-2374
Фэйсбүүк хаяг:  Д. Пүрэвцэдэв
 

Хаяг :
Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт баг 2-69
Утас :
95484074