Салбар : Үйлчилгээ
Үйлдвэрийн нэр : Гранд Сутай ХХК
Танилцуулага :

Гранд Сутай ХХК нь 2013 оноос “200 & 570” авто сервисийг байгуулан TOYOTA, LEXUS загварын жип ангилалын авто машинуудын засвар үйлчилгээг дагнан гүйцэтгэж байна. Манай авто сервис нь Монгол улсын МNS 5025:2010 авто үйлчилгээний байгууллагын стандартын шаардлагыг бүрэн хангасан ба сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.


“200 & 570” авто сервисийн төв нь хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ зориулж дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд :
1. Үндсэн үйлчилгээ 
•    Авто машины үзлэг оношлогоо, компьютер оношлогоо
•    Авто машины явах эд ангийн засвар /агрегат засвар/
•    Авто машины үйлчилгээ, тос тосолгоо хийх
•    Авто машины тэнхлэг тохиргоо
•    АНУ, АРАБ, ЯПОН улсаас сэлбэг захиалга, худалдаа
2. Нэмэлт үйлчилгээ
•    Зуны улиралд эйркондишний засвар үйлчилгээг хийх
•    Өвлийн улиралд автомашины пар, халаалтын системийг засварлах
•    Тос, тослох материалын худалдаа, авто арчилгаа, авто косметик, автомашины дагалдах хэрэгслэлүүдийн худалдаа 
•    Гишүүнчлэлийн хөнгөлөлт, урамшууллын үйлчилгээ

Манай авто сервисийн төв нь АНУ ,АРАБ, Япон, ХОНКОНГ улсаас оргинал сэлбэг, Герман, Солонгос улсын брэндийн тос тослох материал, автохимийн болон бусад дагалдах хэрэгсэлүүд зэрэг нийт 350 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг.  
Эрхэм зорилго: Үйлчлүүлэгчидийнхээ автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг ханган зорьсон газартаа аюулгүй хүрэхэд нь туслах.
Алсын хараа: Өөрийн улс орны болон орон нутгийн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ хамгийн нэр хүндтэй, үйлчлүүлэгчдийн анхдагч сонголт байх, олон улсын стандартыг нэвтрүүлсэн авто үйлчилгээний цогцолбор болох
Үнэт зүйлс: 
•    Бид үйлчлүүлэгчиддээ чанарыг амлаж, үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд аливаа үйлдэл бүхэндээ хариуцлагатай хандана.
•    Ажилчдын мэдлэг чадварыг тасралтгүй сайжруулж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, сайн сайхан амьдрахад нь санаа тавин дэмжиж ажиллана.
•    Ажиллах хүч, ханган нийлүүлэгчид болон хамтрагч нартайгаа нягт түншлэн ажиллаж тэдэнд үнэ цэнэ бий болгох замаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг компани байх болно.

Утас: 9120-0570, 9520-0570 9420-0570
Вэбсайт: http://200and570service.mn 
И-мэйл хаяг: info@200and570service.mn
Фэйсбүүк: 200 & 570 Service


 

Хаяг :
Нарны зам, Энхтайвны гүүрэн доор, Зам тээврийн яамны урд
Утас :
91200570