Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Говь Эрдэнэ Кашмер ХХК
Танилцуулага :

“Говь Эрдэнэ Кашмер” ХХК нь анх 2010 онд ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогийн байдлаар 56 ажилтантайгаар өөрийн үйлдвэрийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь 100% Монгол ноолуураар эрэгтэй, эмэгтэй бүх төрийн цамц, малгай, ороолт, хүзүүвч, пальто, плать, бээлий, хүрэм, майк, оймс, өмд захиалгаар орны бүтээлэг, дэрний уут, гэрийн халад, хөнжил зэргийг үйлдвэрлэдэг. Улсын Их Дэлгүүр, Улаанбаатар Их Дэлгүүр болон Дархан-Уул аймаг дахь Дархан их дэлгүүрийн салбар дэлгүүрүүд, худалдааны талбаруудаар борлуулалтаа хийж байна. Мөн БНСУ, БНХАУ, Австри, улс руу бэлэн бүтээгдэхүүнээ экспортолж байна.


2013 онд анх удаа Хятад улсын Шанхай хотын олон улсын үзэсгэлэнд оролцож, улмаар АНУ–ын Лас Вегас хотын олон улсын үзэсгэлэнд 2 удаа, БНХАУ-ын олон улсын үзэсгэлэнгүүдэд удаа дараа оролцож байсан бол 2018 онд ХБНГУ-ын Берлин хотноо “Bazaar Berlin 2018”, Япон улсын Токио хотноо “Fashion World Tokyo 2018” олон улсын үзэсгэлэн яармагуудад оролцон өөрийн бүтээгдэхүүнээр дамжуулан Монгол ноолууран бүтээгдэхүүнийг дэлхий дахинаа таниулан, суртачлах ажилд идэвхи санаачилгатай ажилласаар байна.
Манай компани санхүүжилт авснаар эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлсэн ба үр дүнд нь үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, борлуулалтын орлого өссөн. 


Цахим шуудан: gobierdene_cashmere@yahoo.com 
Фэйсбүүк:  Gobi Erdene Cashmere

Хаяг :
СХД, 29-р хороо, Москва хороолол, 143 байр
Утас :
77241404