Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : ГЭР Коллекшн ХХК
Танилцуулага :

“ГЭР-Коллекшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч. Төгсбаатар нь гэр бүлийн хүний хамтаар анх 2000 оноос Хятад, Солонгос, Турк зэрэг улсаас оймс импортлон худалдаалж эхэлсэн бөгөөд 2007 онд “ГЭР” барааны тэмдэгтийг патентлуулан авч, анх гадаадад захиалгаар үйлдвэрлүүлэн зах зээлд нийлүүлж байв. Улмаар 2008 онд дүүгийн хамт “ГЭР-Коллекшн” ХХК-ийг байгуулсан бөгөөд оймсны худалдаагаар дагнан, Гэр нэрийн брэнд бүтээгдэхүүнээ оймс үйлдвэрлэлийн ‘Янмал ХХК’-д захиалан үйлдвэрлүүлдэг болсон бөгөөд дотоодын оймс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр барааны сонголтоо баяжуулсан. 2012 оноос оймс нэхэх, сүлжих, оёх 10 тоног төхөөрөмжийг Монгол-Солонгосын хамтарсан Сэхуа ХХК-иас худалдан авч, өөрийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. 
Өөрсдөө бие даан үйлдвэрлэж эхэлсэнээс хойш 6 жил гаруй хугацаанд үндсэндээ импортын бүтээгдэхүүнээс татгалзаж өөрийн үйлдвэртээ бүх төрлийн оймс, түрий, өвдгөвч мөн эсгий таавчик болон эсгий, ширэн, ноосон улавч зэргийг хийж байна. Оймсны төрөл нь өнгө загварын өргөн сонголттой, урт, богино, шагай, спорт, зузаан, нимгэн даавуун болон ноос ноолууран оймсуудыг үйлдвэрлэж байна. Түүхий эд материал болох хөвөн даавуун утсаа Турк улсаас импортлон чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ ханган ажиллаж байна. Мөн манай үйлдвэр нь “Могол ноос” ХХК дотоодын үйлдвэрээс хонины угаасан ноос болон ноосон утсаа татан бүтээгдэхүүнээ хийдэг. 


Манай компани нь 2017 онд техникийн шинэчлэлт хийн, шинээр 10 ширхэг оймсны сүлжих тоног төхөөрөмж худалдан авсан. Шинэ машинтай болсноор оймсны гарц сайжирч, манай бүтээгдэхүүнүүдийн чанар, дизайн сайжран, эрчим хүчний хэмнэлттэй ажиллах нөхцөл бүрдсэн. Хоногт 2000 хос ширхэг оймс үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилд 600,000 ширхэг хос оймс үйлдвэрлэнэ. Манай үйлдвэр нь 2012 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Оймсны борлуулалтын хувьд 60 хувийг нь дотоодын олон сүлжээ, супермаркетуудад борлуулж, 40 хувийг нь гадаадад борлуулж байна. Гадаадын борлуулалтын хувьд бид албан бусаар Орос, Казакстан болон Герман, Швецарь, Хятад, Япон зэрэг улсуудад борлуулж байна. Үүнээс Орос болон Казакстан улс руу нийт гадаад худалдааны 90 хувийг борлуулдаг. Энэхүү борлуулалт нь хувь хүн болон наймаачдаас бүрдэнэ.

Манай үйлдвэрийн хувьд хотоос 15 км зайдуу буюу Бэлхэд байрдадаг ба үйлдвэрийн ажилчдийн тоо 22 бөгөөд тэр хавийн оршин суугчдыг ажиллуулдаг. Манай үйлдвэр нь ус, тог цахилгааныг бүрэн шийдсэн өөрсдийн эзэмшлийн 450м2 талбайд үйлдвэрлэлээ явуулж байна.
Манай компани нь Зээлийн Батлан Даалтын сан Азийн Хөгжлийн Банкны хамтарсан батлан даалттай, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлттэй зээлийг 2018 оны 6 сард авсан. Энэхүү зээлээр үйлдвэрийн байрны өргөтгөл, тоног төхөөрөмжийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгөнд зарцуулахаар авсан.  Үйлдвэрийн байрны өргөтгөлийг 2018 ондоо багтааж ашиглалтанд оруулсан. Тоног төхөөрөмжийн судалгаа явагдаж байгаа бөгөөд эхнээсээ тоног төхөөрөмжөө авчирж суурилуулж байгаа. Энэхүү зээлийг авснаар эргэлтийн хөрөнгийн хомсдолгүй болж тоног төхөөрөмжөө шинэчилснээр бүтээгдэхүүний чанар гарц сайжирч, борлуулалтын орлог энэ хэрээр нэмэгдэж байгаа. Мөн үйлдвэрийн байраа өргөтгөснөөр шинээр эсгий таавчиг , эсгий болон арьсан улавч хийж байна.  Шинэ өргөтгөлдөө офисын өрөө, эсгийний өрөө, оёдлын өрөө, угаалгын өрөө, гал тогоо, хоолны заал, нойлын өрөө зэрэг өрөөнүүдийг багтааж өгснөөр үйлдвэрийн үйл ажиллагаа сайжирсан. Бид бүтээгдэхүүнүүдийнхээ шошго, баглаа боодлыг бас сайжруулан шинэчилж худалдаанд гаргаад байна. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг 18-р хороо, бэлхийн 51-р гудамж, 207 тоот, үйлдвэрийн байр
          Сарны титэм, 6 –р лангуу
           Вокзалын зүүн талд “Монголд үйлдвэрлэв” 1 давхарт
Утас: 9919-9200, 9916-5003
Цахим шуудан: ganbat9200@gmail.com
Цахим хуудас: www.gercollection.com
Фэйсбүүк: Гэр коллекшн/Ger collection

Хаяг :
Сүхбаатар дүүрэг 18-р хороо, бэлхийн 51-р гудамж, 207 тоот, үйлдвэрийн байр
Утас :
99199200