Салбар : Хөдөө аж ахуй
Үйлдвэрийн нэр : Газрын Ундраа ХХК
Танилцуулага :

Манай комлани нь анх 1992 онд Газрын Ундраа ХЭАА нэртэйгээр 960 га эргэлтийн талбай 11 ажилчинтайгаар Номгон САА нь төвд байгуулагдсан. Одоо 2300 га эргэлтийн талбайтай, жилдээ 1000-1200 орчим га талбайд тариалалт явуулдаг ба үндсэн үйлдлэрлэл нь газар тариалан, худалдаа уйлчилгээний чиглэлээр туслах үйлдвэрлэл явуулдаг 30-аад ажилчинтай боллоо. Жилдээ 500-600 гаруй сая төгрөгний борлуулалт хиидэг, Манай компани иь уриншийг технологийн дагуу чанартай хийж, үрийн чанарт онцгой анхааран өөрийн үржүүлсэн нутагшсан сортын үрээр тариалалт хийж, тариалалтын технологийг чанд мөрдөн ажилласны үр дүнд жил бүр тогтвортой ургац авч байна. Өөрийн бүсэд нутагшсан лютесценс 936, Дархан-34, Алтайский-90 сортын үрээр тариалалт явуулж ирсэн. 2001 оноос Дархан-34 сортыг үржүулэн өөрийн үртэй болсон бөгөөд 2003 онд энэ сортын элит үрийг УГТЭШХ-ээс сорт нь тогтвортой арвин ургацтай, гурилын гарц болон чанараар сайн, налдаггүй ганд тэсвэртэй сайн сорт юм. 
Манай компаний хамт олон өөрсдийн уйгагүй ажиллагааны үр дүнд анх 1994 онд ХХААЯ-ны ургацын уралдаанд 3-р байр эзэлж Ямаха цахилгаан үүсгэвэрээр шагнуулж, ,1998 онд 'Улсын ургацын аварга" хамт олноор шалгарсан билээ. Мөн 1997, 1998, 1999 онуудад сумын ургацын аварга хамт олон.1997 онд аймгийн хөдөлмөрийн аварга, 2006 онд сумын хөдөлмөрийн аварга, 2009 онд сумын топ аж ахуйн нэгжээр тус тус шалгарч байсан. Мөн 2003 онд ургацын далай холбооны "Шилдэг аж ахуйн нэгж”, 2012 онд 'Уриншаас ургац улсын уралдааны 2-р байр, 2014 оны Монголын тариаланчдын холбооны “Оны тэргүүний тариаланч” хамт олноор тус тус шалгарсан байна.
Тус компани нь олон жилийн дунджаар 1-га гаас 14.2 цн ургац авч, эдийн засгийн хувьд тогтворжсон, газар тариалангийн техникийн шинэчлэлийг 100% хийж чадсан билээ. Одоо тус компаны ажилчдын жилийн дундаж орлого 4,600,000-8,800,000 төгрөгт хүрсэн бөгөөд 20 гаруй өрхийн 100 орчим хүний амьдралыг нйигмийн дундаж тувшингээс дээгүүр байлгах эорилт тавин ажиллаж байна. Манай компани жилдээ нийгмийн даатгалын шимтгэлд 10-12 сая төгрөг, орон нүтаг болон улсын төсөвт 20-25 гаруй сая төгрөгийг төлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулж байна. Тааварт улаанбуудайг “Улаанбаатар гурил” ХХК-д 13 дахь жилдээ нийлүүлж байгаа бөгөөд цаашид тариалан үйлдвэрлэлийг эрчимжүүлж, бууц бордоо хэрэглэж, хөрсны үржил шимийг дээшлүүлэх арга хэмжээ авч нэг га-гын ургацыг нэмэгдүүлэхээр зорилт тавьж байна 


Цахим шуудан: gazriinundraa@yahoo.com 

Хаяг :
Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон тосгон
Утас :
99005521