Салбар : Хөдөө аж ахуй
Үйлдвэрийн нэр : Фанги фүүдс ХХК
Танилцуулага :

Манай хүнсний мөөг тариалах үйлдвэр нь 2018 оны 1-р сард Зээлийн батлан даалтын сан, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн урт хугацааны төслийн зээлийн эх үүсвэрээр санхүүжигдэн барилгын ажил эхэлсэн. Төслийн зээлийн санхүүжилтийг зориулалтын дагуу бүрэн зарцуулж, Монголд анхдагч мөөгний үйлдвэрийг 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдөр улсын комиссд хүлээлгэн өгснөөр бүрэн ашиглалтад ороод байна. Үйлдвэрийн барилга нь нийт 840м2 буюу 3800м3 талбайтай, нийт ургуулангийн 8 өрөөтэй бөгөөд өрөө тус бүр, агааржуулалт, халаалт, хөргөлт, чийгшүүлэгч төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат хүнсний мөөг тариалах үйлдвэр юм. Энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулснаар бид дотооддоо эрүүл хүнс, тэр тусмаа экологийн цэвэр бүтээгдэхүүний дотоодын зах зээлд нийлүүлэх боломжтой болоод байна. Манай мөөгний үйлдвэр нь бүтээгдэхүүнийхээ үр болох мицилийг ХААИС-БТСургуулиас авч хар модны үртэсэнд суулган тариалдаг бөгөөд ямар ч төрлийн химийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаагүй цэвэр органик үйлдвэр юм. Мөн бид бүтээгдэхүүнээ жилд 2 удаа МХЕГ–ийн дэргэдэх лабораторид сорьцын шинжилгээг өгч хэвшсэн.  
Үйлдвэрийн барилга, төсөл хэрэгжиж эхэлснээр нийт 21 ажлын байртай байхаар төлөвлөж ажиллаж байгаа бөгөөд одоогоор 6 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашлаад үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрэхээр хүний нөөц, боловсон хүчнээ БНХАУ, БНСУ-д мөөг тариалалтын сургалтад хамруулж мэргэшүүлж ажиллахаар төлөвлөөд байна.

Манай компаний эрхэм зорилго хэрэглэгчдэд цэвэр органик, байгалийн гаралтай, ямар ч химийн найрлагагүй, өндөр шим тэжээлтэй, хүнсний мөөг тариалах, нийтэд худалдан борлуулах мөн нийтийн эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах замаар хүнсний мөөг ургуулан, сурталчилж, түүнийг өргөн хэрэглээ болгоход оршино.
ЗОРИЛТ:
-    Дэлхийн жишигт хүрсэн мөөгний үйлдвэр барих
-    Чадварлаг боловсон хүчийг бүрдүүлж ажиллах
-    Тухайн сум, орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болгох
-    Цэвэр органик мөөг тариалж, зах зээлд нийлүүлэх
-    Дотоодын зах зээлийн 50%-ийг хангах

Утас: 9909-2240, 9908-5902


 

Хаяг :
БЗД, 26-р хороо, Сүмбэр орд хотхон, 603-1 тоот.
Утас :
99092240