Салбар : Хөдөө аж ахуй
Үйлдвэрийн нэр : Чингис Групп ХХК
Танилцуулага :

2016 онд байгуулагдсан “DELUXE auto center нь Италийн LPR, ОХУ-ын Обнинскоргсинтез, БНСУ-ын Hyundai Autos, БНСУ-ын KRASIA, Японы "JAPAN PARTNER" компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд өөрийн дэлгүүр, засвар үйлчилгээний төвдөө хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн чанартай оригиналь сэлбэг эд ангиудыг нийлүүлж жолооч нартаа оношилгоо, засвар үйлчилгээг хүргэж байна. 
-    Авто оношилгоо, засвар үйлчилгээний салбарт олон жил ажиллаж буй туршлагатай механик, инженерүүдтэй
-    30 гаруй мэргэшсэн механик, инженер техникийн ажилчидтай
-    Оношилгоо, засвар үйлчилгээ бүр баталгаатай
-    Авто түлхүүрийн мэргэжлийн баталгаат  засвартай
-    Худалдан авалтын урамшуулал бэлэгтэй
-    Хөдөлгүүр, автомат болон механик кропка, редуктор болон туслах кропканы тос үнэгүй солих үйлчилгээтэй
-    Япон, Солонгос, АНУ, Герман, ОХУ-с тос тосолгооны материал, шүүр шүүгчүүд, авто химийн бүтээгдэхүүн, хөдөлгүүрийн болон явах эд ангийн сэлбэг зэрэг 2000 орчим төрлийн бараа бүтээгдэхүүний сонголттой
-    Орчин үеийн багаж, тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа ашигладаг (2D, 3D тэнхлэг тохиргооны аппарат, оношилгооны стэнд, Bosch гэрлийн тохиргооны аппарат, Carman болон Launch компьютер оношилгооны скайнер, Свечэ оношлогч цэвэрлэгч, Хөргөлтийн шингэн, Хурдны хайрцагны шингэн солигч аппарат г.м мэргэжлийн багаж тоног төхөөрөмжүүдтэй)
-    Бөөний худалдааны төлбөрийн уян хатан нөхцөлтэй (бэлэн, бэлэн бус, картын г.м) 

УХААЛАГ ОНОШИЛГОО
1. Автомашины тэнхлэг тохиргоо алдагдсан эсэхийг шалгах
2. Амортизаторийн үйл ажиллагааг автомат төхөөрөмжөөр шалгаж, ажиллагааг хувиар илэрхийлэх
- Автомашины жинг төхөөрөмжийн дэлгэцээр харуулах.
- Төхөөрөмж автомашины дугуйг сэгсрэлтэнд оруулж нэгж хугацаан дахь амортизаторын эсэргүүцлийг тооцоолж дэлгэцэнд харуулах. 
3. Явах эд ангийн оношилгоог хийж гүйцэтгэх.
- Гулсагч тавцан автомашины дугуйг ташуу байдлаар хөдөлгөөнд оруулсанаар жолооны механизм болон өндгөн тулгуур, тяга, шарнер, втулька зэргийн ажиллагааг шалгадаг орчин үеийн ухаалаг төхөөрөмжийг ашиглаж байна. 

Амортизаторын ажиллагаа шалгагч
Бид хөрөнгө оруулалтын зээлээр амортизаторын ажиллагаа шалгагч төхөөрөмжүүдийг Делюкс-1 салбарт Cartesy брэндийн Brake plate tester, Делюкс-2 салбарт мөн Cartesy брэндийн Suspension stend test суурьлуулан амжилттай ажиллаж байна. 
Амортизаторын ажиллагаа шалгагч олон үйлдэлт энэхүү төхөөрөмж нь
-    Автомашины жинг тооцоолох
-    Амортизаторын нэгж хугацаан дахь амортизаторын эсэргүүцэл хэмжих
-    Дэлгэцэнд бүх процессыг гаргаж үр дүнг хэвлэнэ. 

Алфа брэндийн салоны агаар шүүгч
Мөн  бидний хийж бүтээсэн нэг томоохон ажил нь өөрйин брэнд бүхий салоны агаар шүүгчтэй болсон явдал юм. БНХАУ захиалгаар хийлгэсэн энэхүү агаар шүүгч нь гаднах орчны агаараас тоос шороо бохирдолтыг шүүж автомашины салонд цэвэр агаар оруулах үүрэгтэй хийгдсэн. Япон машины хувьд ихэвчлэн салоны агаар шүүгч нь урд хайрцгийн хойно байрладаг. Манай орны хуурай уур амьсгалтай өвөлдөө агаарын бохирдолт, утаа ихтэй нөхцөлд салоны агаар шүүгч ойр ойрхон бөглөрч муудаж дахин шинээр солих шаардлагатай байдаг нь энэхүү бүтээгдэхүүн эрэлтийг улам нэмэгдүүлдэг. Салоны агаар шүүгч нь бохирдож муудсан тохиолдолд халаагуур буюу пар муу үлээх, өвөлдөө цонх цантах, зун А/С хүчгүй үлээх зэрэг шинж тэмдэг илэрдэг.  Алфа брэндийн салоны шүүгч нарийн ширхэгт тоос тоосонцорыг шүүхэд давуу талтай.

“LPR”брэндийн танилцуулга
Итали улсын “LPR” компаний нэрийн бүтээгдэхүүн болох LPR брэндийн албан ёсны борлуулагчаар “Чингис групп” ХХК Монгол улсын зах зээлд нийлүүлж байна. LPR компани нь 1952 оноос эхлэн 60 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тоормосны системийн сэлбэг, эд ангийг үйлдвэрлэж дэлхийн даяар 73 улсад борлуулж байна. Бид хөрөнгө оруулалтаар Япон, Солонгос автомашины наклад, плянзны импортыг нэмэгдүүлэн ажиллаж байна.  Наклад нь тормосны системийн гол эд анги юм. Оргиналь накладыг хэт хүйтэн болон хэт халуунд тормослох чадвараа алдадгүй материалаар хийдэг бөгөөд мөн уг материал нь абсест зэрэг хүний эрүүл мэндэд хортой бодис агуулдаггүй юм. LPR наклад нь ямар ч төрлийн зам, цаг агаарын эрс тэс нөхцөлд ажиллагаа нь хэвийн явагддаг ба дараах давуу талтай. Үүнд:
-    Ашиглалтын явцад дуу, чимээгүй
-    Удаан жигд элэгдэлтэй
-    Хийцийн хувьд нягтшил өндөр ба ган утсан хольцтой
-    Үрэлтийн өндөр үзүүлэлт буюу ачааллыг тэсвэрлэх чадвартай
-    Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй / Чанар муутай накладны үрэлтээс тоосонцор үүсч агаар бохирдуулахаас гадна обудыг бохирдуулдаг / зэрэг болно.
 


Хаяг:
- 3, 4-р хорооллын эцэст Талст угаалгын баруун талд
- 3, 4-р хорооллын эцэст Хаш төвийн баруун талд
- 3, 4-р хорооллын эцэст Шинэ гэмтлийн эмнэлгийн замын хойно  
Утас: 7577-0909, 8010-7107
Цахим хуудас: http://www.deluxe.mn  
Цахим шуудан: info@deluxe.mn 
Фэйсбүүк: Deluxe Auto Center 

Хаяг :
3, 4-р хорооллын эцэст Талст угаалгын баруун талд
Утас :
75770909