Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Э.Болорсүх
Танилцуулага :

Түко Тайлор ХХК-ний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Болорсүх нь 2015 оны 6- р сараас хувцас, загвар зохион бүтээх “Тико ТаИог” салоныг байгуулан, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2015 оны 6-р сараас 2018 оны 3 сар хүртэл Пийс тауэр төвийн 5 давхарт байрлах 24.9 м.кв талбайг түрээслэж байсан бол 2018 оны 3-р сараас эхлэн тус төвийн 10 давхар, 1004 тоот хаягт байрлах 135.64 м.кв талбайг түрээслэх болсон. Тус салон нь үндэсний болон европ бүх төрлийн хувцас урлан худалдан борлуулах, захиалгаар оёх зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Цагаан сараар үндэсний хувцас, их дээд сургуулиудын төгсөлтийн баяраар загварын дээл, хувцас, үндэсний баяр наадмаар монгол хувцас, намрын улиралд хуримын платье, хос дээл, шинэ жилээр гоёлын платьены захиалга аван жилийн турш тасралтгүй ачаалал өндөртэй ажиллаж байна. Захиалгаар хувцас оёхоос гадна загвар зохион бүтээх чиглэлээр өөрийн нэрийн 4 удаагийн коллекц гарган амжилттай худалдаалж байна.

Борлуулалтаа өөрийн салоноор дамжуулан худалдаалахаас гадна “Оштдда сопсер! 81оге” үндэсний хувцасны дэлгүүр болон өвөрмонгол, буриад зэрэг улсууд руу борлуулалт хийдэг. Борлуулалтын 80-90% нь өөрийн салоний борлуулалт байдаг.  Хувцасны үнийн хувьд 350,000 - 1,500,000 төгрөг ба ББӨ нь 30-40% байдаг. Анх 6 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 2 дизайнер, 2 эсгүүрчин, 2 гар оёдолчин, 10 оёдолчин нийт 16 ажилтантай болж өргөжсөн байна. Э.Болорсүх нь ажилчдын цалингаа өөрийн ХХБ-н данснаас ажилтан бүрийн данс руу бэлэн бус шилжүүлгээр олгодог. Сарын цалингийн зардал 9,500,000 төгрөг байна. Э.Болорсүх нь 2015 оноос одоог хүртэл бизнесийн үйл ажиллагаааг хувь хүнэээр явуулж байсан бол 2018 оны 3-р сард “ТУКО ТАЙЛОР” ХХК-г үүсгэн байгуулсан. Цаашид бизнестэй холбоотой үйл ажиллагааг тус компаниар явуулах төлөвлөгөөтэй байна. Маркетинг, сурталчилгааг фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэдэг ба ‘Тико ТаИог” пэйж хуудас нь 78,000 дагагчтай байгаа нь багагүй үзүүлэлт юм. Мөн сүүлийн үеийн залуусын заавал зочилдог болоод буй “ШгеабДобау” сайтын 2016 оны шилдэг 10 стартапп бизнесст багтаж байсан зэрэг нь тус салон нь зах зээлд өөрийг таниулж чадсан, чадварлаг хамт олон бүрдсэн гэдгийг харуулсан үзүүлэлт болсон.


Манай салон нь Зээлийн Батлан Даалтын сан Азийн Хөгжлийн Банкны хамтарсан батлан даалттай зээлийн сангаас санхүүжилт авахаас өмнө Пийс Тауэр төвд 135.64 м.кв талбай түрээслэн, нийт 16 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Тус үйл ажиллагаа явуулж буй талбайн ихэнхи хэсгийг оёдлын үйл ажиллагаа эзэлж байсан ба үүдний жижиг талбайд захиалга хүлээн авах болон үзүүлэх загварууд байрлаж байсан. 
Харин санхүүжилт авсанаар үйлчилгээний 105,84 мкв талбайг худалдан авч, Бид:
-    Showroom-ээ нээснээр  үйл ажиллагаа өргөжин,  харилцагч нар нэмэгдсэн
-    Харилцагчаа хүлээн авч , захиалга авах  тав тухтай хэсэг бий болсон.
-    Ингэснээр үйлчлүүлэгч нарт илүү тав тухтай орчинд үйлчлүүлэх, мөн зэрэг олон харилцагч хүлээн авах боломж нээгдэж, худалдан авалтын эрэлт нэмэгдсэн.
Компаний тавьсан зорилготой уялдан хүний нөөцийн дахин төлөвлөлтийг хийх шаардлагатай болсон ба 2018 онд 16 ажилтантай байсан бол 2019 оны 3 сарын байдлаар 27  ажилтантай болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Мөн 3 удаагийн шинэ коллекц гаргасан. 
Туко Тайлор салон нь батлан даалттай зээлийн үр дүнд үйл ажиллагаа өргөжүүлж, үйлчлүүлэгчдэдээ өндөр сэтгэл ханамжийг өгч, борлуулалтаа өсгөж ажиллаж байна.  
 
Утас:     8866-3386, 7700-3386
Фэйсбүүк:    Tuko tailor fashion salon
Цахим шуудан: tukotailor@gmail.com



Хаяг :
УБ хот, ЧД, 3-р хороо, 40 50 мянгат /15172/ ЭТӨЧ гудамж 54 байр, 1007 тоот буюу Пийс Тауэр төвийн 10 давхарт
Утас :
88663386