Салбар : Үйлдвэрлэл
Үйлдвэрийн нэр : Батсежү ХХ
Танилцуулага :

"Батсежү" ХХК нь 2008 онд ажлын цагаан бээлий үйлдвэрлэлийн чиглэлээр байгүулагдсан компани юм. 2008 онд 2 бээлийний машинтай үйлдвэрлэлийн гараагаа эхэлж 2012 онд цэгэн резинэн наалт болон логотой бээлий, Тэмээний ноос болон сарлагийн хөөврөн ахуйн бээлий, 2014 онд ‘Latex Coating” буюу резинэн хамгаалалт бүхий илүү сайн чанарын дан болон давхар резинэн хамгаалалттай ажлын бээлийг үйлдвэрлэн, одоо өөрийн байранд 6 мэргэжлийн боловсон хүчин, 25 түслах ажилтантай Япон улсын Shimasieki маркийн 109 бээлийний машинаар 10 нэр төрлийн бээлийг (МNS 5622:2006 стандартыг хангасан) үйлдвэрлэн албан ёсны 4 худалдааны цэг болон бусад гэрээт борлуулагчаар дамжуулан дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэн амжилттай ажиллаж байна. Үйлдвэр нь хоногт нийт 13000-18000 хос бээлий үйлдвэрлэх хүчин чадалтай ба үйлдвэр дэх нэрийн дэлгүүр, Нарантуүл ОУХТөв, Барилгын материалын 100 айл Заан сүлжээ дэлгүүр, Хархорин хороолол Заан сүлжээ дэлгүүрүүдээр борлуулалт хийж байна. 
Одоогоор 5 төрлийн ажлын бээлий болон ахуйн ноосон бээлий, малгай ороолт, өмд цамц зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлээд байгаа билээ. Манай бүтээгдэхүүнээс хонины ноосоор хийгдсэн нэг хуруутай болон таван хуруутай ноосон бээлий, малгай, ороолт, өмд, шааль, цамц зэрэг бүтээгдэхүүнүүд нь ОХУ, Канад, БНХАУ-д борлуулагдан ажиллаж байна.

Манай бээлийний үйлдвэрлэл нь нэмүү өртөг шингэсэн импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх бололцоог бий болгож байгаадаа тун таатай байна. 
ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ    
•    2008    онд Ажлын бээлийний сүлжигч 2 автомат машинийг Монгол улсад нэвтрүүлсэн.
•    2009    онд Хүчин чадлаа нэмэгдүүлэн 15 машинаар үйлдвэрлэлээ өргөжүүлэв.
•    2011    онд Тэмээний ноос болон Сарлагийн хөөврөн ноосон бээлийг үйлдвэрлэж эхлэв.
•    2012    онд Шинэ технологи нэвтрүүлэн ажлын бээлийг цэгэн резин хамгаалалт болон логотой үйлдвэрлэв.
•    2014 онд Шинэ технологи нэвтрүүлэн ‘Latex Coating” буюу резинэн хамгаалалт бүхий илүү сайн чанарын дан болон давхар резинэн хамгаалалттай ажлын бээлийг үйлдвэрлэв.
•    2015 онд    Өвлийн улиралд тохиромжтой зузаан ажлын өвлийн бээлий үйлдвэрлэв.
•    2016 онд Хээтэй бээлий болон дан, давхар резинэн будагтай бээлийнүүдийн машин тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлсэн.

Утас: 9599-8666, 9918-7213, 9665-7110
Цахим шуудан: bs.beelii@gmail.com 
Фэйсбүүк: BS Бээлий үйлдвэрлэл
 

Хаяг :
УБ хот, Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Сургууль 22-р гудамж, 394 тоот 
Утас :
95998666