Салбар : Хөдөө аж ахуй
Үйлдвэрийн нэр : Балт соёо ХХК
Танилцуулага :

Зөгий , гахай хосолсон фермерийн аж ахуй
Балт Соёо ХХК -ийн захирал Д. Ганбаатар нь 2007 оноос эхлэн одоог хүртэл гахай болон зөгийн аж ахуй эрхэлсэн туршлагатай ба 2010 оны 9-р сард Халхын сүрэг ТББ -ийг санаачлан байгуулж нутгийн үүлдрийн 12 мэгж , хятадын цэвэр цусны бодон худалдан авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн нутгийн иргэдтэй хамтран гахай , зөгий үржүулэх мэдлэг мэдээлэлээ хуваалцан ажиллаж иржээ.
Одоогоор зөгийн бал , цэцгийн тоос , гахайн мах зэрэг бүтээгдэхүүнүүдийг аж ахуйдаа үйлдвэрлэн борлуулж байна. Бизнесийн үйл ажиллагаа нь аймгийн төвөөс 360 гаруй километрт орших Халх гол суманд байсан боловч гахайн аж ахуй өргөжихийн хэрээр бүтээгдэхуүнээ зах зээлд нийлүүлэхэд тээврийн зардал өндөр гарч байсан тул Дорнод аймгийн төвөөс 12 километрт орших Мөнхөт хороололд нүүн ирж гахайн аж ахуйн чулуун хашаа, ажилчдын байр, 1 гахайн байр, гүний худаг, 380 Вт-ын цахилгаан татуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа юм. 

2015 онд 45 бүл зөгийнөөс 1350 кг. 2016 онд 450 кг бал хураан авч дотоодын зах зээлд нийлүүлсэн. Одоогоор 92 зөгийн бүлээс 1200 кг бал хураан аваад байна. Гахайн аж ахуйдаа үндсэн 12 мэгж , 2 бодон ,42 өсвөр гахай, 40 тоорой толгойг өсгөн сардаа 10 гахайг амьдаар болон гулуузаар зах зээлд нийлүүлж байна. Үүний зэрэгцээ гар аргаар гахайн утсан мах боловсруулан зах зээлд нийлүулж 2015 онд “Өрхийн шилдэг үйлдвэрэгч"-ээр шагнагдаж байсан. Мөн жил бур гахай, зөгийн аж ахуйн сургалтанд хамрагдаж арга туршлагаа онол практикийн мэдлэгэар арвижуулсаар байна.
2017 оны 3-р сард ОХУ-аас бөднө шувууны өндөг авчирч аж ахуйгаа өртгөтсөн бөгөөд одоогоор 260 өндөглөгчтэй болж өдөрт 240-260 өндөг өдөр тутам зах зээлд нийлүүлж эхлзэд байна.
Гахайн аж ахуй нь тэжээлийн хувьд өртөг зардал ихтэй байдаг тул гахайг циклээр үржүүлэх, тогтмол тооны гахайг зах зээлд , байгаль цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зөгийн балны гарц муудаж байгаа тул зөгийн бүлийг нэмж үйл ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай тул  Зээлийн Батлан Даалтын Сан “Азийн Хөгжлийн Банк”-ний хамтарсан батлан даалттай зээлийн төсөлд хамрагдсан. Төсөл хэрэгжсэнээр Дорнод аймагт гахайн фермерийг хөгжүүлэх, улмаар хямд үнэтэй , эрүүл аюулгүй аргаар бэлтгэсэн гахайн махаар дотоодын хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулсан. Гахайн тэжээлд хаягдал яс боловсруулан хэрэглэж орчны бохирдолыг багасгах цэвэр зөгийн балны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж хүн амын эрүүл мэндийг хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулахын зэрэгцээ балт ургамлын тархацыг нэмэгдүүлж байгаль орчныг хамгаалах зэрэг үр дүнтэй. Шинээр байнгын ажлын байраар 6, түр ажлын байраар 4-5 хүнийг хангасан.


Утас: 8809-3229, 8894-2592
Цахим шуудан: tsomi_21@yahoo.com 
Фэйсбүүк: Zugiin Bal Халх голын цэвэр зөгийн бал /Балт-Соёо ХХК/

Хаяг :
Дорнод аймаг Халх гол сум 3-р баг
Утас :
88093229