Салбар : Хөдөө аж ахуй
Үйлдвэрийн нэр : Астрарүүт ХХК
Танилцуулага :

“АстраРүүт” ХХК нь байгалийн ховор болон нэн ховор ургамлыг сэргээн нутагшуулах, тарималжуулах, эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх, байгалийн нэн ховор ургамлын үрийг түүж бэлтгэх тариалах, эскпортлох үйл ажиллагаа явуулах зорилгоор 2016 оны 2-р сарын 2-ноос үйл ажиллагаа явуулж байна. Монголд 2650 га газарт хүний биед ашиг тустай, 20 гаруй эмийн ургамалын төрөлд түүхий эд болгон ашигладаг МОНГОЛ ХУНЧИР, САРЬСЛАГ ХУНЧИР, ДЭРГЭВЭР ЖИРГЭРҮҮ, ЧИХЭР ӨВС, ИХ ШҮҮДЭРГЭНЭ-ийг тариалж байна. 20 гаруй салбарт түүхий эд болгон ашигладаг, эмчилгээний зориулалттай зэрэг тухайн эмийн ургамлын ач холбогдол өндөр учраас уг бүтээгдэхүүний хэрэглээ улам бүр өссөөр байгаа юм. 
Манай компани “Монголын ховор, нэн ховор эмийн ургамлыг тарималжуулж, эм, хүнсний бүтээгдэхүүн гарган авах арга зүй, технологи” сэдэвт  инновацийн төслийг 2014-2016 онуудад амжилттай хэрэгжүүлсэн. Монгол улсын гавьяат агрономич, Доктор, Профессор Х.Жамьяндорж тэргүүтэй шилдэг эрдэмтдийн баг, тариалалтын олон жилийн туршлагатай БНСУ-ийн иргэн SON CHEOL SU ахлагчтай нарийн мэргэжлийн баг, Монгол инженер техникийн ажилчдын хамтарсан багийн онолын болон практик хосолсон нягт хамтийн ажиллагааны үр дүн нь Монголд хамгийн анхны дорвитой тариалагч, үйлдвэрлэгч болох боломжийг олгож байгаа болно.


 

 

“Астра Рүүт” ХХК нь одоогоор тариалангийн 2650 га талбайтай, 1 тэрбум 530сая төгрөгийн үнэ бүхий трактор,  ХАА-н бусад техник, усалгааны систем зэрэг үйлдвэрлэлийн хуучин бааз суурьтай, эмийн ургамал тариалалт үйлдвэрлэл эрхэлж туршлагажсан мэргэжилтэн, судлаач, тариаланч хамт олонтой, энэ салбартаа анхны эрчимжүүлсэн эмийн ургамлын газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж юм. Компаний үйл ажиллагаа 2016 оноос эхэлсэн хэдий ч өмнө нь 10 гаруй жил судалгаа туршилт хийж, төсөл хэрэгжүүлж, ховор эмт ургамлыг тарималжуулах технологио боловсруулах, патент авах зэрэг ажлуудыг хийж байсан.
“Астра рүүт” ХХК нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Булган аймгийн Дашинчилэн сумдад газар эзэмших гэрчилгээтэй болно.

 

 

Фэйсбүүк: Хунчир/Astragalus
Цахим хуудас: www.aroot.mn
Цахим шуудан: info@aroot.mn 

Хаяг :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны 16/3 GD төв, 104 тоот
Утас :
90506837